УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Улс төр
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/09100000/төрийн алба.jpg

Өнөөдөр Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүд хуралдана.

10.00 цагт: Боловсролын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,

10.00 цагт: Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд,

14.00 цагт: Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Их засаг” танхимд тус, тус хуралдана.

С.Сувдансондор