ЗГ: УБТЗ-ын удирдлагыг томилох асуудлаар хуралдаж байна

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Zasgiin gazar medeelel/233943636_210130411046365_735042934362301614_n.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

-Цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ,

-Авлигын эсрэг ажлын хэсгийн мэдээлэл,

-Улаанбаатар хотод хөгжлийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн тухай,

-Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай,

-Гашуунсухайт, Замын-Үүд боомтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ,

-Хөшигийн хөндийд суурьшлын шинэ бүс бий болгох ТЭЗҮ, тооцоо, судалгаа, төлөвлөлт... зэрэг 27 асуудал танилцах болон хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг бид шуурхай танилцуулах болно.