Ц.Сандаг-Очир: ХЭҮК хэзээ даргатай болох вэ

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:244796198_2946416178930826_3464622079914293064_n copy.jpg

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хүний эрхийн асуудлаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа сэдэвтэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Хүний эрхийн үндэсний комисс хэзээ даргатай болох вэ, өнгөрсөн жил төсөв баталж байхад түр орлон гүйцэтгэгчтэй байсан. Түр орлон гүйцэтгэгч төсөв захиран зарцуулах эрхтэй юу" гэж асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Бямбацогт “Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд, хүний эрхийн гишүүд дотроос УИХ-ын дарга санал болгож даргыг томилох ёстой гэж заасан байдаг. УИХ-ын дарга одоогоор ямар нэг санал ирүүлээгүй байна. ХЭҮК-д хүний эрх хамгаалагч гишүүн, эрүүдэн шүүхтэй холбоотой гишүүн гэсэн хоёр гишүүнээр нэмэгдэх ёстой. Ийм үндсэн бүрэн бүрэлдэхүүнтэй болж байж даргыг томилно. Тэр хүртэл УИХ-ын дарга, ХЭҮК-ын даргыг томилох бодолгүй байх шиг байна” гэв.