Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилвол төмөр замчид ажил хаяж, жагсаал цуглаан хийнэ гэжээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
120
legacy:post/10,4/NewFolder/NewFolder/NewFolder/248050838_3070686133172561_7382964277880403679_n.jpg

АМГТГ-ын дарга Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилохоор нэрийг нь ОХУ-ын тал руу явуулсан гэх мэдээлэл цацагдаад буй. Хэдийгээр уг мэдээллийг тэрбээр өөрөө үгүйсгэж, МАН-ын бүлгээс хэний нэр яригдаж байгааг огт мэдэхгүй гэж мэдээлж байгаа ч Х.Хэрлэнгийн нэр яригдаж буйд УБТЗ-ын ажилчид эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ.

Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд Л.Халтар, ОХУ-ын "Оросын төмөр замууд" НХН-ийн Ерөнхийлөгч Олег Валентинович Белозеров нарт албан бичиг хүргүүлжээ.

Уг албан бичигт "Сүүлийн үед мэргэжлийн бус, туршлагагүй Х.Хэрлэн гэх эрхмийн нэр албан байдлаар танилцуулагдаж эхоээд байна. Түүний намтар түүхийг харахад УБТЗ-ыг удирдаад явах туршлага огт байхгүй, наад захын орос хэлний академик мэдлэггүй гэдэг нь илт харагдаж байна.

Иймд УБТЗ-ын даргаар туршлагатай, мэргэжлийн төмөр замчин хүнийг шатлан дэвших зарчмаар томилж өгнө үү. Бидний хүсэлтийг хүлээн авч, жагсаал цуглаан, ажил хаялт зэрэг бослого тэмцэлд хүргэхгүй байхыг хичээнгүйлэн хүсье" гэжээ.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Одоо яая гэхэв дээ. Дээрээс шидсэн чулуу бол байндаа л онож буух байх даа

  • Ү
    Үнэн шүү

    Хөлсний трол хүүхдүүд ам тат!!! үе үеийн ахмад төмөр замчдын хөлс хүчээр 80 жил ажиллаж хийж бүтээж ирсэн баялагт шунасан шуналаа тат. Ахмад төмөрчимд хийсэн бүтээснээрээ бахархаж явдаг хүмүүс. Идэж уусан байлаа гэхэд одоогийн эрхэмүүд гэгчид, болоод хөлсний тролд падгүй.Идэж уусан байлаа гэхэд өөрсөдийнхөө бүтээсэн баялгаас авч байгаа юм.Улсаас сохор зоосч санхүүжилтээр авдаггүй 17 мянган ажилчдаа тэжээгээд явдаг .ирсэн юм .Шуналтнууд тооноор орж ирээд самарчихгүй бол цаашид ч ажиллагсадаа цалинжуулаад,ахмадаа халамжлаад тэжээгээд явнаа. Хөлсний тролиуд амаа хамхисан дээр

  • Ш
    шатрын нүүдэл

    дээрээс хойноос жоохон шагай няслахад бид биенээ буруутгаад , манжиин үеийг санагдуулаад байна аа уутан хиисэн монголчуудаа жаахан сэрэмжтэй ухаантай бай

  • З
    Зочин

    Монгол улсдаа социализм коммунизм цогцлооход түүчээ тогоруу мэт орилж явсан өвгөн галт тэргийг санацгаая.Монголын төмөр зам ийнхүү чадарлаа гэдгийг үүгээр харууллаа монголын төмөр замчдаа та нарыгаа гүнээ дэмжиж байнаа төмөр зам дээрээ хөндлөн гулд хэвтэцгээгээд өөрсдийхөө салбарыг мэддэг хүнээ томилуулахыг хүсье.Ажил хаяарай ёстой битгий хуцаж алцагналдаарай Хэрлэн энэ салбарыг самарч яаги эмэгтэйн бохирдсон дотоож болгоноо төмөр замчдаа хоржийлоо босоорой сэрээрэй төмөр замаа аврая

  • Х
    хүрэлсүх тэнэгииг сонгосон 823000 ТЭНЭГ бо

    өлөнсүхиин хошингор

  • З
    Зочин

    Tumur zamyn avilgachid sandraldaad hetsuu baina daa. Kkk

  • H
    hurelsuk

    ТЗ-ыг цүнх баригчид удирдахгүй ээ.Юу үнэн энэ үнэн. ТЗ-ын талаарзохих мэдлэгтэйн дээр наад захыг шаардлага нь:удирдан зохион байгуулах чадвар ,хүнтэй ажиллах арга ухаанд суралцсан байх шаарлагатай

  • Х
    Хөлсний бичигч дут

    ТЗ- чид иддэг байлаа гэхэд өөрсөдийнхөө хийж бүтээёнээё л авсан. Бусдын аягаад өнгөлзөөгүй шүү амаа тат

  • Х
    хөсний бичичг зогс

    ТЗ-ын ажлыг минут,секунтээр хэмжигддэг маш нарийн технологиар явагддаг ажлыгг эргэж буцсан шийвэр гаргадаг ОЮК шиг хүн удирдахгүй ээ

  • М
    монгол

    төмөр замын ажилчдын нэр барьсан, төмөр замд он удаан жил болсон сайнаар биш саараар ө\х бүлэглэрхэж, фракалж, хувааж талцаж хүртдэг луйвар бүх салбарт бугшссан, энийг л овунэрдэнэ ?рөнхий сайд болоод зоригтойхон задлаад ажил уядаг гацаадаг байдлыг таслан зогсоож чадвал сайд нарыг насаар нь сайд хийлгэж болох юм, иргэд үүнийг сайн мэдэх болоод төрд итгэлгүй болсон

  • З
    зочин

    УБТЗ -ын замчид гэчихжэээ, орос дарга нарынхаа даалгаврыг үг дуугүй дагадаг, Монголын эсрэг ажилласнаа тэд нартаа гайхуулдаг хүмүүс л тэнд ажилладаг юм шүү дээ, орос дарга нар нь тэгж хүсч бгаа юм бна гэж ойлгогдлоо, өөрөөр хэлбэл оросон сонирхол, бид нар монголынхоо сонирхлын төлөө бх ёстой

  • З
    ЗОЧИН

    Энэ хүнийг хүмүүсийн дургуйг хүргэн хүргэн тавих тийм их амин шаардлага байгаа юм байхдаа. Энэ хүнийг тавихгүй л юм бол улс хүнд байдалд орохгоод байгаа юм болов уу?