Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хориотой өдрүүд түүх болж үлдэж байна

Улс төр
umaahan
Унших: 2 мин 3 сек
40
legacy:Zasag Oyun-Erdene/210808092_1200158793835745_6849960932121502379_n.jpg

Урлаг, спортын зарим арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нээс нээж байгаатай холбогдуулан УОК, НОК хамтарсан мэдээлэл хийж байна. Мэдээлэлд, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Засгийн газрын гишүүд оролцож байна.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Халдварыг дотоодод алдсанаас хойш хатуу хөл хориог зургаан удаа тогтоосон байна. Түүхэндээ хоёр дахь удаагаа эдийн засаг хасах болж агшлаа. 250 мянган ажлын байр бодитоор эрсдэлд орж, 120 орчим ажлын байр байхгүй боллоо.

Тиймээс өнөөдрөөс эхлэн соёл урлаг, үзвэрийн үйлчилгээг нээж байна. Энэ нь Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх өдөр.

Бид өнөөдрийн байдлаар 2.8 сая вакцины нөөцтэй байна. Гуравдугаар тунг хийж байгаа улс цөөн бий. Мөн өнөөдрийг хүртэл 1,2 дугаар тундаа хамрагдаж чадаагүй, хатуу хөл хориотой улс олон бий. Гэхдээ бид вакцинжуулалтаа цаг тухайд нь хийж, есдүгээр сарын 1-нд хичээлээ танхимаар эхлүүлсэн.

Хатуу хөл хориотой өдрүүд түүх болж үлдэж байна.

Өнөөдрөөс эхлэн баяр ёслолын, үзвэрийн үйлчилгээний үйл ажиллагаанд хамрагдаж байгаа бүх хүн түргэвчилсэн шинжилгээ өгнө. Эсвэл гуравдахь тунд хамрагдсан бичлэгээ үзүүлж нэвтрэх шаардлагатай. Түргэвчилсэн шинжилгээ 20 мянган төгрөгийн төлбөртэй байна. Мөн эрүүл мэндийн салбарынхныг зохион байгуулалтад оруулж үзвэр үйлчилгээний газруудад вакцинжуулалтын цэгүүдийг байршуулна. Цар тахал үйлчилгээний салбарыг хүнд байдалд оруулж байна. Цар тахлын үеийнхэн гэж хэлж болохуйц боловсролын завсардсан нэг үеийг бий болгох хэмжээнд хичээл сургуулийг тасалдууллаа.

Дэлхий нийт ирэх өдрүүдэд үнийн өсөлттэй нүүр тулах нь. Тиймээс бид нэгдмэл итгэл үнэмшилтэй байж, хувийн хэвшлийхэнтэйгээ төр засаг ойр байж, даван туулах тал дээр цаашдаа анхаарна.

Есдүгээр сард гадаах арга хэмжээг үе шаттай нээж эхэлсэн. Зөвхөн "Цахим үндэстэн" арга хэмжээ ч биш ногоо худалдаалах, номын худалдаа гэх мэт олон арга хэмжээг зохион байгуулсан.

Гадаах арга хэмжээгээ зохион байгуулалт тал дээрээ хэт төвлөрөл үүсгэсэн нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбоотойгоор хариуцлагын асуудал нийслэл болон бусад түвшинд яригдсан. Бүх арга хэмжээг нэг дор нээж чадахгүй байгаад л асуудал байгаа юм. Үүнээс л бухимдал үүсэж байна. Заримыг нь нээхээр нээгдээгүй байгаа нь бухимдаж асуудал үүсгэж байна. Хичээлийг танхимаар эхлүүлэх үү, үгүй юу гэж бид өмнө нь олон удаа зөвшилцсөн. Нээхэд тохиолдлын тоо нэмэгдэнэ. Үүнээс өөр гарц байхгүй гэдгийг хэлж л байсан. Соёл урлаг, аялал жуулчлалын салбарынхантай давхар стандарт үүсгэхгүйгээр төр болон ААН хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон. Эдгээр асуудал улбар шараас ногоон түвшин рүү шилжихэд л асуудал шийдэгдэнэ" гэлээ.

С.Сувдансондор

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • .
    ....Д.М.ДЭМЖИГЧ. ..МОНГОЛ

    хэн юу гэх бол гэх хэрэггүй...ТӨР ЗГ ИЙН АЖИЛ ХҮН БОЛГОНД ТААЛАГДАХ АЛБАГҮЙ...ЗӨВ ГЭСЭН ҮГ ӨӨРИЙН ӨНГӨӨ БҮҮ АЛДААРАЙ....ҮНЭН ГАГЦХҮҮ ҮҮНД Л ОРШИНО....ХҮН ХЭЛЭЭРЭЭ МАЛ ХӨЛӨӨРӨӨ ГЭДЭГ ЮМ...ТӨРИЙН МАШИН ШҮҮХ..ПРОКУРОР.АТГ УДААН АЖИЛЛАЖ БНАОО...ХАР ЦАГААНААР НЬ ЯЛГАЖ ХАРИУЦЛАГА...УРАМШУУЛАЛЫГ ЗЭРЭГЦҮҮЛЭН ҮЗҮҮЛЖ БЖ 30 ЖИЛИЙН АЛДАА ЗАВХАРАЛ АРИЛАНА ДАА...

  • З
    Зочин...

    Дандаа явдаг жорлонгууд аа...ӨӨРСДТЭЙГӨӨ ТООЦОО БОД...ТӨР ЗГ ЕС ИЙГ ДОРОМЖИЛООД ӨВЧИН ЧИНЬ ИЛААРШИХГҮЙ ШҮҮ

  • З
    Зочин

    Бүх хүн нь өвдөөд үхэх нь үхээд дуусаж байхад юу хуцаад байгаан бэ өөрийнхөө сайнд ингэж байна гэж бодоогүй биздээ

  • Х
    хэнтийн иргэн

    Ичих нүүргүй маахар махан толгойт орк