Ерөнхий сайд: БНХАУ-д халдвар бүртгэгдэхгүй 21 хоновол хилийн боомтуудаа нээнэ гэсэн

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Zasag Oyun-Erdene/227617582_998012421010962_2297375283717861801_n.jpg

Энэ сарын 1-нээс буюу өнөөдрөөс эхлэн соёл, урлаг, спортын арга хэмжээг нээж буй.

Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгөв. Энэ үеэр Эрээн хилээ хаасантай холбогдуулан хомстол үүссэн, мөн хил хэзээ нээгдэх эсэх талаар Ерөнхий сайдаас тодруулахад, тэрбээр “Монгол Улсаас шалтгаалсан зүйл байхгүй. БНХАУ-д хэрэгжиж буй журмаар халдвар бүртгэгдээгүй 21 хоновол хилийн боомтуудаа нээнэ гэж байгаа. Бид өглөө бүр гааль, холбогдох газраас мэдээлэл авч байна. Нэг халдвар гармагц л 21 хоног сунгагдах нөхцөл байдал үүсээд байна. Эрээн хот ч хүнсний бүтээгдэхүүний хомсдолтой байна” гэсэн юм.