УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Би хүчингийн хэрэг хийгээгүй

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:Bolorchuluun gishuun/SHB_9324.jpg

УИХ-ын нэг гишүүн хүчирхийллийн асуудалд холбогдсон ба гишүүний хохирогч бүсгүй гомдолдоо "...Гишүүнийг 2012 оноос танина. Анх надтай ажил мэргэжлийн дагуу хамтран ажиллах санал тавьсан. Тэр талаар ярилцахаар гэртээ дуудсан. Ажлын дэмжлэг туслалцаа амласаар хувийн харилцаа шаардсан. Хоёр удаагийн тохиолдлоор нэр бүхий найзуудын хамтаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн" хэмээн бичсэн гэх мэдээлэл бий.

Дээрх мэдээлэлтэй УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг холбож буй мэдээлэл гараад буй. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Би хүчин хийгээгүй. Тийм мэдээлэл хэн тараасныг олж өгнө үү гэсэн хүсэлтээ хуулийн байгууллагад хүргүүлсэн" гэв.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хүмүүсийг гүжирддэг ,нэр төрийг нь гутаадаг байдал бүр утгаа алдаж байна даа. Хүссэн хүслийг нь биелүүлэхгүй бол хүчиндсэн, завдсан гээд дайрчихдаг хүүхнүүд их болжээ.Нүгэл ,буяныг ялгадаг баймаар юм.