“Х.Баттулгын даалгавраар АН-ын онц их хурлыг зарлах гэж байна“

Улс төр
umaahan
Унших: 1 мин 7 сек
20
legacy:Умаахан зураг/1102/Анө.jpg

УИХ-ын гишүүн Ц.Туваан, Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн шүүгч Х.Сонинбаяр, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр нарыг АТГ-т шалгуулах асуудлаар мэдээлэл хийлээ.

С.Эрдэнийн талын АН-ын гишүүд "Х.Сонинбаяр хуулиа зөрчиж, Тувааныг АН-ын даргаар бүртгэсэн. Түүнийг гэм буруутайг тооцож, цалингийн 20 хувиар хасаж, сахилгын хариуцлага тооцсон. Тухайн ёс зүйн хорооны шийдвэрийг эс зөвшөөрч, Захиргааны хэргийн анхан шатны шүүх тэр асуудлыг хэвээр үлдээсэн байдаг. Намын бүтцэд өөрчлөлт оруулчихаад УДШ-ийн хуралдааныг даргалж, нэг талын байр суурийг барьсан шийдвэр гаргасан.

Ц.Туваан, Х.Баттулга нар үгсэн хуйвалдаж, улмаар УДШ-ийн шүүгч Х.Сонинбаярт нөлөөлж, АН-ыг даргагүй юм шиг болгосондоо тэд өөрсдөө хариуцлага хүлээх ёстой. Үүнээс болж хэд хэдэн удаагийн сонгуульд ялагдсан. Даргагүй юм шиг харагдуулж байгааг шалгуулах гэж байна. Х.Баттулгад нэг нууц хөзөр байна. Засгийн газрыг огцруулах мөн УДШ-д бүртгүүлэх хөзөр байна.

Ц.Туваан нь өөрийгөө намын дарга хэмээн нэрлэж сунгаа зохион байгуулж, О.Цогтгэрэлийг намын даргаар сонгосон. Үүний цаана юу байна гэхээр Ерөнхий сайдын зөвлөх Х.Баттулга УДШ-ийн Ерөнхий шүүгч Ганзориг гэдэг хүнийг томилуулж байсан. Шүүгч улс төрөөс хараат байж зөвхөн хуульд зохирагдана гэсэн хууль дүрмээ биелүүлэхгүй улс төрд захирагдаад мөн дээрээс нь Х.Баттулгын даалгавраар АН-ын онц их хурлыг зарлах гэж байна. Мөн О.Цогтгэрэл гэдэг хүнийг тамгагүй хэрнээ Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх гэж байгааг эрс эсэргүүцэж байна" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ этгээд ч нөгөө Эрдэнэ гэгчийн гар хөл болсон хөлсний амьтан, Элбэгдоржийн даалгавар гүйцэтгэгч л болов уу даа. АН гэгчид нэгдсэн хүмүүсийг хагаралдуулсаар байх санаатай юм байна. Юуны учир, юуны төлөө тэр вэ?

  • З
    Зочин

    Болж байгаа үйл явдлууд, олон дундын сүлжээгээр яриад байгаа хүмүүсийг харахад Монгол улсыг урагш ахиулахгүй байх гэсэн нэг том бүлэглэл байгаа юм байна гэж харагдаж байна. Учир нь Монгол улсыг хөгжүүлэх үндэс суурь нь аж үйлдвэрээ сэргээх, хөгжүүлэх гэж зүтгэдэг Х.Баттулгыг яаж хүмүүст муу харагдуулах вэ гэж эсэн бусын зүйл бүхнийг түүнд наах гэж улайрсан нэг хэсэг байна. Оюутолгой энэ улсын баялаг, ард олны өмч гэдгийг батлаж, Риотинтогийн бодит нүүр царайг ил болгож луйврыг нь зогсоох гэсэн Засгийн газрын эсрэг нэг хэсэг нь ажиллаж байна. Энэ хоёр хэсэг нэг бүлгийнх бөгөөд толгойлогч нь далд байгаад байна. Үүнд л олон түмэн анхаарлаа хандуулах ёстой, хэрэв ухан санаа нь булингартаагүй бол шүү дээ.