АН-ын Онц их хурал болно

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:e6oams_IMG-5a61b1f88d4f1c6ee6b4d08119dc2996-V_x974.jpg

Энэ оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөөс АН-ын дотоод зөрчилдөөн ширүүсэж, намын удирдлагаа ч дээд шүүхэд бүртгүүлж чадахгүй байдалд хүрээд байгаа. Өнгөрсөн жилийн хугацаанд үргэлжилсэн энэхүү маргааныг эцэслэн 2021 оны 9-р сарын 27-ны өдөр АН-ын үүсгэн байгуулагчдын нэг С.Зоригийн хөшөөний өмнө О.Цогтгэрэл, М.Тулгат болон АН-ын удирдлагууд хамтарсан мэдэгдэл хийн АН-ын “Эв нэгдлийн их хурал”-ыг Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өнөөдөр хуралдуулахыг зарласан.

Энэхүү саналыг АН-ын ҮБХ-ны 290 гаруй гишүүд дэмжин гарын үсгээ зурж 2021 оны 10-р сарын 20-ны өдөр ҮБХ хуралдан намын Их хурлыг 2021 оны 11-р сарын 5-нд зарлаж, хуралдааны бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Улс төрийн зөвлөлд даалгасан.

Өнөөдөр АН-ын ОНЦ ИХ ХУРАЛ болно. Гэсэн хэдий ч АН-ын нэг талын дарга М.Тулгат болон намын зарим гишүүд өнөөдрийн их хуралд оролцохгүй талаараа өчигдөр мэдэгдсэн билээ.