Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Шинээр сонгогдсон гишүүд хэрхэн ажиллах тухай сургалтад суужээ
00

Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Батшугар, Ц.Идэрбат нарт зориулан гишүүний ёс зүй сахилга хариуцлага, хууль тогтоох үйл ажиллагаа, чуулганы хуралдааны дэг зэрэг асуудлаар сургалт зохион байгуулжээ.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн талаар танилцуулсан бол УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан хууль тогтоох үйл ажиллагаа, чуулганы хуралдааны дэгийн талаар мэдээлэл өгсөн байна. Ийнхүү шинээр сонгогдсон гишүүд Төрийн ордны дэгтэй танилцжээ.



