С.Амарсайхан: БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд боомт хүртэл 961.5 км хийн хоолой татна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:Amarsaihan/254549214_415406613459619_4012237423852381234_n.jpg

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр "ОХУ-аас Монгол Улсаар дамжуулж БНХАУ руу татах байгалын хийн хоолойн ажлын явцын талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа 2019 онд ОХУ-д айлчилж, энэ үеэрээ Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой татах асуудлаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа болсон. Улмаар 2020 оны наймдугаар сард "Эрмэлзлийн санамж бичиг" буюу тусгай зориулалтын компанийг байгуулж, төслийн бэлтгэл ажлыг хангах, техник эдийн засгийн үнэлгээ хийх ажлын явц эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хоёр улсын хамтарсан ажлын хэсгийн ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй явж байна. Өөрөөр хэлбэл, хийн хоолойн төслийн ажил амжилттай урагшилж байна гэж дүгнэж байгаа. Өнөөдрийн байдлаар тусгай зориулалтын компанийг Монгол Улсад байгуулсан. Хийн хоолой татах зурвасаа тодорхойлсон.

БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд боомт хүртэлх 961.5 км хийн хоолой татагдана гэж ойлгож болно. Сэлэнгийн Сүхбаатар Хиагтын хилээр орж ирнэ гэсэн үг. Өнөөдрийн байдлаар техник эдийн засгийн үнэлгээ 70 хувьтай явж байна. Энэ ондоо багтаж, техник эдийн засгийн үнэлгээ дуусна. Хийн хоолой татах стандартын ажиллагаа хийгдэж байна" гэлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • W
    William

    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]