“Сургуулийн хуваарь солих, эмнэлгийн ортой холбоотой авлигын асуудлууд байна“

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
20
legacy:Zasag Oyun-Erdene/эүш.jpg

Авлигын эсрэг үндэсний хороо "Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээ бүрдүүлэх" сэдвийн хүрээнд хуралдлаа. Хуралдаанаар тус хороо байгуулагдсанаас хойш хийж гүйцэтгэсэн ажлуудыг холбогдох албаныхан танилцуулсан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаашид хэрэгжүүлэх болон анхаарах шаардлагатай ажлуудын талаар дурдлаа.

Тэрбээр "Бидэнд авлига гэж өөрсдөө үздэггүй хэд хэдэн зүйл байна. Есдүгээр сарын нэгэнд боловсролын салбарт сургуулийн хуваарь солихтой холбоотой асуудал. Мөн эрүүл мэндийн яаманд утасдаж хүн эмнэлэгт хэвтүүлэхтэй холбоотой асуудал гардаг. Харьяаллын бус хаягийн цэцэрлэгт шилжих гэж цэцэрлэгийн эрхлэгчид тодорхой хэмжээний бэлэг дурсгал өгдөг. Үүнээс гадна НЗДТГ-т зөвшөөрөлтэй холбоотой асуудал байна. Яамдуудад самарны тусгай зөвшөөрөл, газар зохион байгуулалтын тусгай зөвшөөрлүүд, дулаан хангамжтой холбоотой тусгай зөвшөөрөл бүрийн ард нугалаа үүсэж авлигын хүнд суртал үүсэж байна" гэв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Үүний учрыг хөдөөгийн багш нар дор нь олж байгаа юм. Улсын шалгалтан дээр аймгийн боловсролын төлөөлөгчийг хоолонд оруулаад л болоо. Нөгөөх нь багш нарыг хүүхдүүддээ шпаргалк дамжуулж гүйх дархан эрхээр шагнаж буй юм. Ингээд багш нар анх А үсэг заахдаа шавь нартаа айлдаж байсан алтан дүрмээ ичгүүртэйгээр зөрчин ширээ хооронд шипи дамжуулан гүйлдэх аж. Боловсролын төлөө биш амьдрахын төлөө шүү дээ. Нөгөөтэйгүүр багш нарт том давуу тал бий. Олон шавьтай. Тэр шавь нь ч дарга сайд, энэ шавь нь ч солонгосын виз дардаг, тэр нь яаманд, энэ нь аймгийн боловсролын газарт, тэр байтугай бүр төв шоронд ч нэг муу сурдаг асан шавь нь овойж байдаг. Ингээд л хурмастын хаан гэх шиг есөн хүслээ биелүүлэхэд ердөө утас цохих төдий л хөдлөхөд болоо. Ийм байдал 3 хот, 21 аймаг, 330 сумыг хамрахаараа Камьбриж, Оксфордын систем байсан ч жорлонд ойчиж байгаа юм. Байн байсаар соёлын үрийг тарих учиртай багш нар маань харин бүр улс орноо дампууруулах түйрэнгүүдийг бэлддэг эрлэгийн элч нар болон хувирах ажгуу.

  • З
    Зочин

    Ишшш. Асуудал үүгээр дуусна уу? Боловсролын салбарт бугшсан идээ бээрийн зах зухаас хэлье. Нэг хэсэг хотын хүүхдүүд хичээлдээ жигдхэн муу, хөдөөний дундаж нь хотынхоос дээгүүр байлаа шүү дээ. Тун саяхан даа. Гэтэл одоо хөдөө хотгүй ялгаагүй болсон. Энэ бол хээл хахуульжсан системээс болж байгаа юм. Социалист системд багш нарын атестатчилал гэж том даваа байсан. Энэ бол давхар давхар боловсролын хяналтын байгууллагуудаар хийгддэг шалгалт. Үүнийг хулхидах боломж тун бага. Ядаж хяналттай болохоор багш нар шалгалтаас шалгалтын хооронд бэлдсээр энэ нь бараг мэргэжил дээшлүүлэлт болдог байв. Гэтэл энэ системийг зэрэглэл тогтоох маягаар өөрчилсөн. Уг нь зөв. Гэвч хяналтын систем бүрэн алдагдсан. Энэ бол ахлах зэрэгтэй эсвэл заах арга зүйч багш мөн гэдгийг нэг цагаан хуудсаар батлаад л болоо. Нөгөө багш аятайхан хувцастай байхад л болох төдийгөөр чанар нь доошлов. Нөгөө талаар урамшууллын систем. Ахлах зэрэгтэй багш хэрэв 10 хүүхэд хангалтгүй төгсгөчихвөл зэрэг буурна. Үүний учрыг хөдөөний