“Албан журмын даатгагчдын холбоо ажлаа гүйцэт хийгээгүйн улмаас өнөөгийн нөхцөл байдал үүсэж байна“

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:2025/05/SHB_3729.jpg

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хурлаа хийлээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлыг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Н.Ганибал “Даатгалын асуудал буруу тийшээ эргэчихлээ. Хоёр талд эрх ашиг байгаа мэтээр эхлүүлчихсэн. Зохион байгуулалттайгаар буруутгаж, даатгалын компанийн цаад эздүүд УИХ-ын гишүүд байдаг гэх худал мэдээлэл ихээр тарлаа. Тэр дунд миний зураг ч явж байна лээ. Надад ямар ч даатгалын компани байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна.

Албан журмын даатгагчдын холбоо ажлаа гүйцэт хийгээгүйн улмаас өнөөгийн нөхцөл байдал үүсэж байна. Даатгалын компани болон жолооч нарын зөрчилдөөн биш” гэлээ.