Д.Ганбат: АН-ын асуудлаар бүлэг байр суурь илэрхийлэхгүй

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Ganbat gishuun/ganbat gishuun/dafgf.jpg

АН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлыг танилцуулах үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат АН-ын хуваагдлын талаар байр суурь илэрхийлэхгүй гэдгээ хэллээ.

Тэрбээр "Ардчилсан нам хоёр талд байр сууриа илэрхийлээд байгаа асуудлаар АН-ын бүлэг байр суурь илэрхийлэхгүй. Маргаан хууль хяналтын байгууллага дээр явж байгаа. Тухайлбал өнгөрсөн 11 дүгээр сарын 11-ний өдөр Захиргааны хэргийн шүүх дээр тамганы маргааш явж байсан. Нөгөө талын тавьсан саналаар шүүхийн хуралдаан хойшилсон юм билээ" гэв.