X сард Ц.Анандбазар, С.Амарсайхан, Х.Нямбаатар нар УИХ-ын чуулганыг хамгийн их тасалжээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Chuulgan/248271494_309296514149853_4912388075155986289_n.jpg

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн ирц, ёс зүйн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, аравдугаар сард чуулган 10 удаа хуралджээ. Үүнээс УИХ-ын 19 гишүүн хуралдаан тасалж, 30 гишүүн хоцорсон бөгөөд 57 гишүүн хуралдааныг огт таслаагүй байна.

Аравдугаар сарын чуулганыг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гурав, С.Амарсайхан, Х.Нямбаатар, Ц.Сэргэлэн, Н.Энхболд нар хоёр, Х.Ганхуяг, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа нар нэг удаа тасалсан байна.