Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИНЕГ-ын даргаар С.Мөнхнасанг томилох саналыг буцаажээ

Улс төр
UBn teamУнших: 1 мин
50
legacy:255796067_605496824007356_6352703986140771086_n.jpg

ИНЕГ-ын газрын даргад С.Мөнхнасанг томилохоор АТГ-т мэдүүлээд байгаа талаар бид мэдээлсэн. Тодруулбал, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд уг томилгоог албажуулаар орсон байна. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-т хээл хахуулийн хэргээр шалгагдаж байсан хүнийг ИНЕГ-аар томилохгүй хэмээн саналыг нь буцаажээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх Үндэсний хороо"-г ахалдаг. Энэ хүрээндээ тэрбээр "Би Ерөнхий сайдаар томилогдоод дөрвөн зорилт дэвшүүлсний нэг нь авлигатай тэмцэх, Авлигыг бууруулахын тулд хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй, Хэн нэгэн таньдаг хүнээ өмгөөлөх үйлдэл Ерөнхий сайдаас гарахгүй ...” хэмээн Авлигын эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлсэн. Тиймээс авлигатай тэмцэх ажлынхаа хүрээнд АТГ-т шалгагдаж байсан хүнийг томилохоос татгалзсан байна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эртний наймаачин морьчин цүнхчин бөгсчин авилгачин эр бас бодлого барих даргад санаархаж наасан. Мань эр бүтэхгүй ээ. Нисэх бүр тамын үлгэрийн тогоо болж нисэхийнхэн гэж биесээ барьж идсэн ажилгүй чөтгөрүүд л болно доо

  • A
    altai

    zuv

  • А
    авлигачин Мөнхнасан

    Жинхэнэ авлигачин хулгайч даа.Буцаасан нь зөв.

  • З
    зззз

    Зөв Зөв Авилагчдыг жигшье

  • З
    Зөвдөө наад авилгачаа буцаа.

    Хгш