Э.Батшугар: Виртуал хөрөнгө төлбөрийн хэрэгсэл байх нь зөв

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:batshugar/251063990_1043579263101614_1765244007861564379_n.jpg

УИХ-ын чуулганаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Батшугар үг хэллээ.

Тэрбээр "Виртуал хөрөнгө төлбөрийн хэрэгсэл байх нь зөв гэж бодож байна. Гэхдээ заавал койноороо ямар нэгэн зүйл худалдаж авах бус юм. АНУ, Австрали, Тайландад 2 тэрбум хэрэглэгчиддээ үйлчилгээ үүсгэсэн. Тэр үйлчилгээ нь би койн худалдаж аваад хэтэвчиндээ хийхэд карт олгогч компанитай гэрээ байгуулаад master card эсвэл visa card-аараа худалдаа хийх бололцоо олгох ёстой. Үүнийг хуульд тусгах санал байна" гэв.