Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг томилох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэн гишүүд үг хэлж, асуулт асуун хариулт авлаа.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох асуудлаар тав хоногийн завсарлага авах санал гаргав. Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлэгт завсарлага өглөө.



