Сэлэнгэ аймгийн Засаг даргад Н.Лхагвадоржийг нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжлахаар боллоо

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:selenge aimag/257793988_216756103920678_5163220849443550408_n.jpg

Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Оргил үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Тодруулбал, тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн.

Тэгвэл Аймгийн иргэдийн төлөөлөгчид өнөөдөр хуралдаж, V хуралдаанд оролцсон 36 төлөөлөгчийн 19 буюу 52.7 хувийн саналаар Сэлэнгэ аймгийн Засаг даргад Нацагдоржийн Лхагвадоржийг нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон байна.