Ч.Хүрэлбаатар: Богд Зонховын хөшөөний өртгийг 27 тэрбумаар нэмсэн гэж над руу бухаж байна, гүтгэлэг

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
20
legacy:241566324_2666382830173503_5845980181178503863_n copy copy.jpg

Богд Зонхов бурханы хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барих болсон талаар олон нийт шүүмжилж буй. Тэгвэл энэ асуудлаар Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар тайлбар хийжээ.

Тэрбээр "Богд Зонховын хөшөөг У.Хүрэлсүхийн Засгийн газар, Ч.Хүрэлбаатар төсөвт тусгаад сая өртгийг 27 тэрбумаар нэмжээ гээд өмнөх Засгийн газар, над руу бухаж байх шиг. Гүтгэлэг. У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөхөд Богд Зонхова огт байгаагүй, УИХ дээр 3 гишүүний саналаар нэмэгдсэн, ТБХ өртөг нэмээгүй гэдгийг хэлье" гэжээ.

Богд Зонховын хөшөөг У.Хүрэлсүхийн ЗГ, Ч.Хүрэлбаатар төсөвт тусгаад сая өртгийг 27 трб-аар нэмжээ гээд өмнөх ЗГ, над руу бухаж байх шиг. Гүтгэлэг. У.Хүрэлсүхийн ЗГ төсөв өргөхөд Богд Зонхова огт байгаагүй, УИХ дээр 3 гишүүний саналаар нэмэгдсэн, ТБХ өртөг нэмээгүй гэдгийг хэлье.

— Khurelbaatar Chimed (@KhurelbaatarCh) November 21, 2021