Н.Наранбаатар: Төсвийг нь хянаад тэр том бүтээн байгуулалтыг дуусгах хэрэгтэй

32 тэрбум төгрөгийн төсвөөр баригдаж буй Богд Зонхова бурхны хөшөө хэл ам дагуулаад буй. Энэхүү хөшөөний барилгын ажлыг зогсоох чиглэлийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүргүүлсэн. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн санхүүжилтийг царцаах шийдвэрийг Засгийн газар гаргах тухай мэдээлсэн билээ. Тэгвэл дээрх асуудлаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Хамаагүй туйлширч болохгүй. Хариуцлага тооцох ёстойд нь тооцоод, төсвийг нь хянаад тэр том бүтээн байгуулалтыг дуусгах л хэрэгтэй. Царцаагаад хаявал бас л татвар төлөгчдийн мөнгө үрэгдэнэ" гэв.
Хамаагүй туйлширч болохгүй. Хариуцлага тооцох ёстойд нь тооцоод, төсвийг нь хянаад тэр том бүтээн байгуулалтыг дуусгах л хэрэгтэй. Царцаагаад хаявал бас л татвар төлөгчдийн мөнгө үрэгдэнэ.
— Nanzad Naranbaatar (@nara_mgl) November 23, 2021



