УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томиллоо

Улс төр
Turbat
Унших: 1 мин
20
legacy:UBTZ/pvcjaf.jpg

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны ээлжит хуралдаан болж, тус хурлаар УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томилохоор болжээ. Х.Хэрлэнг Монголын Засгийн газраас санал болгосон бөгөөд УБТЗ-ын даргын ажлаа маргааш албан ёсоор хүлээн авахаар болсон байна.

Х.Хэрлэн нь

1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч

1995-1999 онд “Үлэмж” ХХК-ийн Дэд захирал

2000-2006 онд АМХЭГ-ын Геологи Уул Уурхайн Кадастрын албаны дарга

2006-2007 онд Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын Орлогч дарга

2008-2010 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал

2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга

2012-2016 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал

2016-2017 оны “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм.