ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүний нэгээр Д.Зүмбэрэллхамыг томиллоо

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:4588484.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг томилох, эсэх талаар хэлэлцэн нэр дэвшигчээс асуулт асуун хариулт авлаа.

Ийнхүү түүнийг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр сонгох санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж ШЕЗ-ийн шүүгч бус таван гишүүний нэгээр Д.Зүмбэрэллхамыг томиллоо.