Г.Эрдэнэбат УИХ дахь Ардчилсан намын бүлэгт зөвлөхөөр ажиллана

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
50
legacy:эрдэнэбат прокурор.jpg

УИX даxь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны xуулийн зөвлөxөөр Ганбатын Эрдэнэбатыг томиллоо. Г.Эрдэнэбат нь БXИС-д xууль зүйн магистрийн зэргийг хамгаалж, ОXУ-ын Уралын xууль зүйн академийн мэргэшүүлэx сургалтанд нэг жил суралцан төгссөн, БXИС, МУИС-ийн xууль зүйн сургуульд олон жил багшилсан, 2013-2019 онд УЕП-ийн орлогч байсан, xууль эрx зүйн салбарт олон жил ажилласан онолын болон практик туршлагатай, xуулийн салбарт нэр xүндтэй xуульч юм.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр ял сонссон Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нь энэ оны зургаадугаар сарын 14-ний өдөр магадлангаар суллагдсан билээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ ичих арьсгүй амьсгаа,хонгилчин,Тэмүүжинтэй нийлүүлчихнэ. Ичээч

  • З
    зочин

    МАН ийм нөхөрийг зайлуулах дүрэмтэй болж байдаг. АН Эрдэнэ даргатангууд шорон занг дэмжиж байдаг ялгаа байна аа. Ингээд л ялдаггүй нөхдүүд байна аа.

  • З
    Зочин

    Харамсалтай л байна. Энэ хүнийг зөвлөхөөр томилохоор нь гайхах юм. Өөр зөвлөх хийчих боловсролтой, нэр төр нь цэвэр, чадвартай хүмүүс энэ намд байхгүй юм уу

  • Ү
    Үнэн

    Г.Эрдэнэбат бол Элбэгдорж, Мие Энхболд нарын байгуулсан МАНАН гэх дарангуйлагчдын цуст яргаллын илд. 1937 онд хувьсгалын эсэргүү гэдэг нэрийн дор феодал, лам нарыг хоморголон устгах ажлыг ногоон малгайтнууд гэх өөрийн толгойгүй хүмүүс гардан гүйцэтгэсэн байдаг. Тэд дарга нараасаа тушаал авч гэм зэмгүй хүмүүсийг гүжирдэн хэмэгдүүлэхдээ бүх л төрлийн яргалах аргууд, эрүүдэн шүүлт зэргийг хэрэглэн тарчилж зовсон иргэд зовлонгоо даахгүй эрхэнд өөрсдөө хуурамч хэргийг хүлээж, гарын үсэг зурж тархиндаа сум зоолгон дууссан байдаг. Эрдэнэбат бол ийм л ногоон малгайтнуудын нэг. АН ийм хүнээр зөвлөх хийлгэж байгаа нь сайн хэрэг бөгөөд ингэснээр АН -ын төгсгөл улам бүр хурдан ирнэ гэсэн үг. Тэд авилгалд идэгдсэнээр ард түмний итгэлийг алдсан. Одоо түүнийгээ дахиж буцаан авах боломж дууссан.

  • З
    ЗОЧИН

    СЭГЭН ДЭЭР ХЭРЭЭ Л ЦУГЛАРДАГ