Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
М.Тулгат: Маргааш хүний эрхийн нээлттэй цуглаан хийнэ
00

М.Тулгат талын Ардчилсан намаас цаг үеийн мэдээлэл хийлээ.
АН-ын нэг талын дарга М.Тулгат "Маргааш арванхоёрдугаар сарын 10 буюу олон улсын хүний эрхийн өдөр. Өнгөрсөн хугацаанд УИХ-аас гарсан тогтоолоор энэ өдрийг Ардчилал, хүний эрхийн тэмдэглэлт өдөр болгож зарлаж тэмдэглэж ирсэн. Маргааш хүний эрхийн нээлттэй цуглаан хийхээр болсон. Хүний эрхийн төлөө ажилладаг ОУ-ын байгууллагууд, хүний эрхийн байгууллагууд болон иргэдээ урьж байна" гэв.



