ГХЯ: Ардын хувьсгалын 100 жилийн төрийн дайллагад 292 сая төгрөг зарцуулжээ

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:41544.jpg

Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан төрийн дайллагад 245,968,751 төгрөгийг өнгөрөгч аравдугаар сард зарцуулсан нь нийтэд ил болсон. Тухайлбал,

61,915,700 төгрөгийг Саунд ов Монголи ХХК-д

111,050,000 төгрөгийг Төгөлдөр-Урлаг ТББ-д

73,003,051 төгрөгийг Шангрила-Улаанбаатар Хотелд зарцуулсан.

legacy:543.jpg

Тэгвэл тус дайллагад нэмж 46,5 сая төгрөгийг зарцуулсан нь арваннэгдүгээр сарын шилэн дансны мэдээллээр ил боллоо. Тухайлбал,

Төрийн хүндэтгэлийн хүлээн авалтын тоног төхөөрөмжийн зардалд 26,535,300 төгрөгийг Саунд ов Монголи ХХК-д нэмэлтээр шилжүүлжээ.

Төрийн хүндэтгэлийн хүлээн авалтын арга хэмжээнд чимэглэл, тохижилт, ширээний засалт хийх төлбөрт 19,965,000 төгрөгийг Ти энд Ти агнист ХХК-д шилжүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл аравдугаар сарын 25-нд зохион байгуулсан Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан төрийн дайллагад нийт 292,4 сая төгрөг зарцуулсан байна.

legacy:Capture copy c3543opy.jpg

Гадаад харилцааны яамнаас зохион байгуулсан тус дайллага нь гадны зочид төлөөлөгчдөд Монголын "зангараг"-ийг харуулсан томоохон хэмжээний арга хэмжээ болсон дүр зураг дээрх мөнгөн дүнгийн мэдээллээс харагдаж байгаа юм.