С.Ганбаатар: Рио Тинтогийн өрийг тэглэсэн нь Х.Баттулгын гавьяа шүү

Улс төр
umaahan
Унших: 1 мин
30
legacy:2025/09/Ganbaatar.jpeg

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийсэн. Ингэхдээ Рио Тинтогийн зүгээс "Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар Эрдэнэс Оюу Толгой ХХК-ийн 34 хувийн эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлахаар болсон" гэдгийг мэдээлсэн.

Тэгвэл уг асуудал дээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Рио Тинтогийн асуудал дээр Баянхонгорчууд яллаа. Баянхонгор нутгийн хүү тэнд тэмцэх нь чухал биш. Баянхонгор нутгаас гаралтай Ерөнхийлөгч Х.Баттулгын гавьяа шүү. Тамга барьсан хүн эх орныхоо төлөө байна гэдэг ямар гоё юм бэ.

Өмнөх ерөнхийлөгч нар өөдгүй урвагч нар байсан. Би Рио Тинтотой тэмцэхээс илүү Рио Тинтогийн бууны нохой болсон Монголын эрх баригч нартай тэмцэх нь мах зулгаасан ядаргаатай ажил байсан юм. Баянхонгороос гаралтай Монгол улсын ерөнхийлөгч Монголынхоо төлөө байсан учраас Рио Тинто буулт хийж байгаа юм гэдгийг хэлмээр байна" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    ЧИ БИТГИЙ ШААЛДАА ЖООХОН ЖОНХУУ ХҮРТЧИХЭЭД АРД ТҮМНИЙГ ХУУРЖ БОЛОХГҮЙ ЛАЛРАА НААД ЛАЛР ЧИНЬ ОРОСД БӨГСӨӨ ХУДАЛДААД МАНАЙ НҮҮРСИЙГ ГАЦААЦАН ПСДАКШД

  • З
    зочин

    Гавъяагаа хуваах гэж байгаа юм уу Боловсролгүй Гамбаа минь урд нь их хуралд 3 удаа суугаад 8 жилд чинь луйварын дубайн гэрэн хийгдээ биз дэ Энэ удаад монголын засгийн газар Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг УИХ нэг зорилгоор нэг үгтэй ажилласны үр дүн юм Баттулга бол бүр буруу хойшоо наадах чинь гэрээний учрыг ч ойлгохгүй чи ч мөн адил

  • З
    Зочин

    Рио Тинтогоос илүү Монголын урвагчид их аюултай. С.Баяр, Баярцогт, Сайханбилэг, Элбэгдорж нар өөрсдөө Риод Монголын хувийг бууруулах санал гаргаж байсан гэж Риогийнхон хэлсэн. Түүнийхээ хариуд авилгал авч АНУ-д хаус авцгаасан. Ингэж улс орноо хохироосон дотоодын дайснуудыг устгах ёстой.