Н.Алтанхуяг: Энэ байдлаараа 70 дахь тунгийн асуудал яригдах нь

Улс төр
Turbat
Унших: 1 мин 44 сек
50
legacy:Altanhuyag gishuun/SHB_9513.jpg

Нийгмийн бодлогын байнгын хороо болон Түр хорооны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр "Гуравдугаар тунгаа хийлгэсэн иргэд Омикроноос сайн хамгаалагдаж байна. Өмнөд Африкийн нөхцөл байдлыг харахад Омикроны шинж тэмдэг маш хөнгөн байгаа. Харин Их Британид 4000 гаруй тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барсан байна.

Манай улсын хувьд гуравдугаар тунд хамрагдсанаар халдварын тоо 90 хувиар буураад байгаа. Гуравдугаар тун нь дельта хувилбараас гадна омикрон хувилбараас хамгаална. Тиймээс гуравдугаар тунг эрчимжүүлэх шаардлагатай байна" гэлээ.

Ингээд гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл "Омикроныг илрүүлэх боломж бүрдсэн үү. Тоног төхөөрөмжийг нь авч чадсан уу. Омикроны вакцин гарч байгаа гэх мэдээлэл байна. Бид уг вакциныг хийлгэх үү. Халдвар аваад эдгэрсэн хүмүүстэй хэрхэн анхаарч байгаа вэ. Баахан эрүүл мэндийн асуудалтай хүмүүс гараад ирэх вий"

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Омикрон хувилбарыг PCR шинжилгээгээр илрүүлэх боломжтой байгаа. ХӨСҮТ-д аппарат суулгаад хувилбаруудыг тодорхойлоод явж байгаа. Омикрон хувилбарын онцлогт зориулсан вакцины судалгаа хийгдэж байгаа юм билээ. Ковидын дараах хам шинжийн талаар зөвлөгөөг сайн явуулж байгаа. Удирдамжийн дагуу НЭМГ, НЭМҮТ, Өрхийн эмнэлгүүд иргэддээ сайтар зөвлөгөө өгч байна.

Омикрон хувилбарын нууц хугацаа одоогоор 2.5 хоног байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Дөрөвдүгээр тунгийн асуудал яригдаад байна. Бүүстэр тун хийлгэхэд эсрэг бие хэр хугацаанд хадгалагдаж байгаа вэ. Хэрвээ судалгаа байхгүй, энэ эсрэг биет нь богино хугацаанд алга болоод байгаа бол бид 70 дахь тунгийн тухай яриад сууж мэдэхээр байна. Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглохоо болимоор байна"

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Ард иргэддээ халдвар хамгааллын дэглэмийг барьж, шаардлага хангасан амны хаалтаа тогтмол зөвлөхийг анхааруулж байна. Мөн бүүстэр тундаа идэвхтэй хамрагдахыг анхааруулж байна. Учир нь бүүстэр тун хийж эхлэхээс өмнө судалгааны ажлууд хийсэн. Дотоодод хийсэн судалгааны үр дүнд бүүстэр тунг хийж эхэлсэн. Судалгаагаар бүүстэр тун хийснээс хоёр сарын дараа эсрэг биет огцом буурч байгаа. Харин гуравдугаар тунг хийлгэхээр дахин сэргээж байна. Тодруулбал, дархлалын эсийг сайтар сэргээж байна. Тиймээс цаашдаа вакцинжуулалтын ажлыг идэвхтэй хийнэ" гэлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Юу хэлэх нь хүний эрхийн асуудал. Дархлаажуулалтанд хамрагдах нь ч хүний эрхийн асуудал. Та 7 дахь тунгаа хийлгэнэ үү, 70 дахь тунгаа хийлгэнэ үү өөрөө л шийднэ шүү дээ. Тухайн вакцин сайн бол танд мэдээж сайнаар нөлөөлнө, муу бол муугаар л нөлөөлөх байх даа.

  • И
    иргэн

    Алтанхуяг аа чи ДНХ РНХ түвшний юм яриач Чавганцын юм ярихаа болиоч Өөрийгөө хэтэрхий доод түвшинд аваачиж байна да Эсвэл чи зөнөчихвүү

  • З
    з

    Алтанхуяг аа та шинжлэх ухаан гэдэг чинь юу билээ гэдгийг та мэдэхийн дээдээр мэдэж байгаа Мэдэн будлиад байна уу Эсвэл янз үзээд байна уу та шинжлэх ухаан талаас нь дуугарч 3ба 4 р тунгийн талаар сурталчилбал сайн шүү Сүүлийн үед та шинжлэх ухаан өөрийнхөө үзэл бодлыг хүртэл шүүмжлэх юм Зангараг гэж байдаг да сайн бодоорой

  • З
    ЗОЧИН

    Өвдсөнөөс дээр гэж бодоод хияйлгээд байна. Гэтэл хиыйлгэснээс сар ын хугацаанд биенд маш их өөрчлөлт гарч хууч өвчинөөс гадна энэ тэндгүй кистаа ургаад.толгой гэнэт эргээд гэдэс ходоод өвдөөд хэцүү байна.

  • З
    Зочин

    Олон удаа вакцин хийлгэвэл бусад эд эрхтэнд хэрхэн муугаар нөлөөлж байгаа судалсан юм уу? Хамаагүй зоргоороо ингэж олон удаа вакцин шахаад байж болохгүй шүү дээ.