Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ дахь айлчлал эхэллээ

Улс төр
umaahan
Унших: 1 мин
10
legacy:Hurelsuh Erunhiilugch/Хүрэлсүх Оху айлчлал/viber_image_2021-12-15_22-46-24-596-1536x1024.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Москвад албан ёсны айлчлал хийж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Москвагийн цагаар 15:30 цагт Внуково-2 олон улсын онгоцны буудалд газардлаа.

legacy:Hurelsuh Erunhiilugch/Хүрэлсүх Оху айлчлал/viber_image_2021-12-15_22-46-24-827-1536x1024.jpg

ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд И.В.Моргулов, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин тэргүүтэй албаны төлөөлөгчид угтан авч, хүндэт харуулууд хүндэтгэл үзүүлэн, хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлэв.

legacy:Hurelsuh Erunhiilugch/Хүрэлсүх Оху айлчлал/viber_image_2021-12-15_22-46-35-084-1536x1024.jpg

Тэрбээр маргааш (2021.12.16) ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах юм.