Б.Пүрэвдорж: Хөшөө барихдаа харамлаагүй мөнгөө ахмадуудаасаа харамлаж болохгүй

Улс төр
Turbat
Унших: 1 мин
30
legacy:Purevdorj gishuun/Purevdorj.jpeg

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 13 асуудал хэлэлцэх юм байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх асуудалд нэмж оруулахыг хүсчээ.

Тэрбээр "Өнөөдөр ахмадууд 300-400 мянган төгрөгийн тэтгэвэр авч амьдарч байна. Ковидын хүнд үед, бараа бүтээгдэхүүн өссөн цагт маш хэцүү байгаа. Тиймээс энэ хуулийг төсөл батлагдвал ахмадууд сард дунджаар 120 мянган төгрөг нэмж авах юм. Энэ хуулийг зайлшгүй шаардлагатай. Хөшөө барихдаа харамлаагүй мөнгөө ахмадуудаас харамлаж болохгүй. Ахмадуудтайгаа нэгдэж, фэйсбүүкт групп нээсэн байгаа. 7 жилийн дунджаар биш 5 жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгоё гэдэг нэртэй групп. Хамтдаа тэмцэнэ. Цагаан сар болж байна. Энэ хуулийг батлаад өгвөл ахмадууд чинь их баярлана даа" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    zochin

    ene niigemd hun toroh ni unen tatvar toloh ni unen uheh ni unen

  • З
    зочин

    Улс төржөөд дэмий өдөллт хийж байна. Настай хүн болгон тэтгэвэрийн зээл авахуулах давалгаа үүсэхийг үгүйсгэхгүй. Харин тэтгэвэрийн зөрүү гэж айхтар шудрага бус зүйлийг төр харахыг хүсэхгүй байна. Энэ нь бага тэтгэвэрийг нэм гэсэн утга бус ижил хугацаанд ,адилхан ажил хийж байсан ахмадуудын тэтгэвэрийн хэмжээ одоо гарч байгаа ахмадуудаас бараг 600000 төг зөрүү байна. Энэ шудрага ёс юм уу. Үүнийг харахгүй байна уу. Багш шавийн шавь нь ийм зөрүүтэй их тэтгэвэр авдаг. Одоо цөөхөн үлдсэн зарим ахмадууд төрд ажиллаад урамшуулал гэж аваагүй. 13 дахь цалин нэмэгдэл ч өгөөгүй тэд хагас сайн өдөр гэж ажилдаг байл аа. Тэнгэр газар шиг байна.Үхсэн хойно тэтгэвэр төлнө гэх шиг энэ дараачийн асуудал.

  • З
    Зочин

    Баярлалгүй яахав ээ. Юмны үнэ өсөөд тэтгэвэр хүрэлцэхгүй байна өө. Эм тариа улсаас хөнгөлттэй олгож байгаа зарим эмийн санчид эмийн сангийн нэмэгдэл гэж юм зохиогоод 15 -20 к луйвардаж аваад байх юмаа. Ийм журам байдаггүйг нь хэлэхээр манай эмийн сангаар битгий үйлчлүүл гэдэг уриатай