Чуулган: Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Chuulgan/chulgaa.jpg

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан өнөөдөр болно. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг хүргэж байна.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/

“Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахтай холбоотой загвар журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан/

Ерөнхий сайдын мэдээлэл: “Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар”