Ц.Элбэгдорж: Новшнууд 32 жил Э.Бат-Үүлийг шийтгэх гэж зүтгэсэн, мөрөөдсөн, төлөвлөсөн

Улс төр
umaahan
Унших: 5 мин 46 сек
650
legacy:Умаахан зураг/хагас сайн/a07725_af8b54_e1_x800_x974.jpg

Ерөнхиийлөгч асан Ц.Элбэгдорж ял сонсоод буй Э.Бат-Үүлийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ Тэрбээр "2021 оны 12 дугаар сарын 16. Энэ өдрийг "муухай өдөр" гэж би бичлээ. Нарны туяа сулхан тусах өвөл цагийн бүүдгэр, бас чимчигнүүр, гялалзуур өглөө. Хөл бөмбөгийн тайлбарлагч Балжиннямын тухай хэн ч итгэх аргагүй зүйл сонсов. Хүрэл зүрх ч хайлам хүнд мэдээ.

Тэр хөл бөмбөгийн хосгүй тайлбарлагч төдийгүй, хосгүй хүмүүн байлаа. Тааралдсан хүн бүртээ эерэг, дулаан, тааламжит эрчим хүч бэлэглэгч. Тийм хүн байхыг бүгд мөрөөдөж болох ч тэр хувь зохиолыг ганц хоёрхон нь эзэгнэдэг юм. Түүнийг эзэгнэгч тийм хосгүй нэгэн бол Балжинням.

Дахиж түүнтэй уулзахгүй болчихлоо гэдэгтээ хүн бүр итгэхгүй байх шиг. Аргагүй, аргагүй. Тэр зөвхөн хөл бөмбөгийг шүтэн үзэгчдийн зүрх сэтгэлд бус түүний дуу хоолойг сонссон, дүрийг харсан бүх хүнд дэндүү дотно, ах дүү, анд найз нь болсон хүн л дээ. Тийм хүнийг "гайхамшиг гэхгүй бол" өөр хэнийг гайхамшиг гэх билээ.

Хүний сэтгэл бол хүрэн буурал зүрхтэй нь адил эмзэгхэн эрхтэн л дээ. Түүнийг их цочроосон, их гуниглуулсан нулимстай мэдээг тэр мартаж чаддаггүй юм.

Батүүлийг шоронд илгээж байгаа шуугиан мөн л энэ орой гал адил дүрэлзээд ороод ирэв. "Энэ чинь ямар муухай өдөр вэ" гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө. Батүүлийн тухай бичих надад хэцүү. Өөрийнхөө тухай бичиж байгаатай ялгаагүй санагдаад байдаг юм. Харин азаар Үүлийн тухай, болж буй үйл ажиллагааны талаар чамгүй их хүн бичиж, бас бичсээр байна. Тэр бүхнээс миний бодож байгаатай давхацсаныг жиргээнд хэсэг хуваалцав. Гэхдээ л хэн ч бичихгүй, хэлэхгүй тийм үг үлдээд байх шиг.

Батүүлийг шоронд хорих боломжгүй л дээ. Учир нь эрх чөлөө бол шоронгоос давсан хүч юм. Бас "Батүүүлээ энэ хэд хорилоо, Монгол улс шударга улс болж байна" гэж чин сэтгэлээсээ итгэх хүн ховор. Харин ч эсрэгээрээ. Ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн нөхцөл байдал энэ оронд дордлоо гэж л үзэж байна. Ингэснээр Монголын бие даасан байдал, тусгаар тогтнол, урагшлах хөгжих боломжид учрах хор хохирол нэмэгдэж байгаа юм. Яахав нэг хэсэг нь хорсолоо тайлж баярлаж баясах биз. Тэгэж баясах эрх чөлөөг нь хүртэл олгох, хадгалах гэж явдгаа ч Үүл хэлсээр, үзүүлсээр байгаа. Мөн Монгол улс ардчилсан, эрх чөлөөтэй байх явдлыг буруу гэдэг хэсэгт Батүүлийг ялласан нь таатай мэдээ болж сонсогдох нь дамжиггүй.

Энд бас нийгмийн сэтгэл зүйд тааруулан, юмыг хар цагаантай, сонголттой авч үзээд байгааг зориуд тэмдэглэх хэрэгтэй. Хүүг нь гэмт хэрэг үйлдээгүйг хууль шүүх нотолж цагаатгажээ. Буурал Үүлийг бол шоронд явуулах ёстой гэж үзжээ. Батүүл тухайн асуудал босоход өөртөө биш хүүдээ илүүтэй санаа зовж байсныг бүгд харсан, сонссон. Чулуудай ч "тэр шалгаруулалтыг аав огтоос мэдээгүй" гэж саяхан шүүхийн байрны гадаа тодотгож хэлнэ лээ. "Та нар миний хүүгийн оролцоотой компанийг сонгожээ. Энэ саналаа эргэж хараач. Өөр аж ахуйн нэгжийг сонгооч" гэж хүртэл тэр олны өмнө ил хэлж байсан.

Түүнийг ойлгох ухаан хайрла. Дарга нар өөрийн үр хүүхэд, ах эгч дүүс, танил талдаа нууж тендер, бизнес, мөнгө өгдөг. Батүүл дарга харин хүүгээ ил тод, бусдын сонгон шалгаруултаар гараад ирэхэд ажлыг нь хийлгэхгүй юм. Дээрхи утгатай бичвэрийг Цэнддоо толилуулж байсныг хараагүй, уншаагүй гэх үү! Баабар "Манай хүү энд шалгаруулалтад тэнцсэн байна, хотын даргын хүүхэд болохгүй, та нар захиалагчаа солиоч" гэж иргэдийг цуглуулан гуйж байсан нь зурагтаар гарч байсныг санаж байна уу? Даанч загасны ой 8 секунд!" гэж сануулсаар сууна.

-Батүүлийг хүүдээ албан тушаалаа урвуулан тендер авч өгч гэнэ, улс олны хөрөнгийг ийм байдлаар завшиж гэнэ, авлига авч гэнэ...Та ийм юманд итгэх үү! 1989 оноос хойш тэрээр шилэн хоргонд амьдарч байгаа хүн. Бид хоёрт наадаг шүлс дэндүү адилхан бөгөөд одоо ч хатаагүй байгаа. "Ардчилалаа өөрсдөө гутаасан. Идэж уусан. Эд хөрөнгө, эрх мэдэлд шунасан. Шонд өлгө, шоронд хий" гэцгээдэг. Гэхдээ Батүүл тийм гэм хийгээгүй. Хийх ч хүн биш. Ардчилалд хүн бүрийн амыг барих, хүслийг гүйцэлдүүлэх зорилго байхгүй. Харин хүн бүрийн үгээ хэлэх, өөрөөрөө байх эрхийг хангах хамгаалах үүрэг бол бий. Ямар ч албан тушаал, эд хөрөнгөд шуналаар биш шударгаар хандах ёстой. Батүүл ийм л зарчимтай хүн.

Түүнд нэг л асуудал бий. Монголоо эрх чөлөөтэй, жинхэнэ бие даасан улс болгох гэж л тэр зүтгэсэн. Ардчилал, эрх чөлөөг амьдралаа гэж үзсэн. Атаархал хорсол, доромжлол гутаалтыг салхи шиг л сөрсөн. Батүүл үүнийхээ төлөө, Монголдоо, эрх чөлөөндөө амь шиг хайртай байсныхаа төлөө яллуулж байгаа юм. Хууль байсан ч гэсэн хөөн хэлэлцэх хугацаа нь бас л адил хуулиар дууссан. Иймээс хууль бус ял. Хууль бусаар хүнийг яллах, хорих бол хуулийн хариуцлага хүлээдэг хариуцлагатай алхам. Монголын хууль ч ийм, Монгол улсын нэгдэж орсон олон улсын хууль ч ийм. Иймээс л Батүүлийн ял зохиомол, хоёр нүүртэй, дэндүү утгагүй болчихоод байгаа юм. Энэ бол ардчилсан улсын биш арчаагүй улсын дүр төрхийг бодитоор илэрхийлдэг нэг зүйл.

Ардчилал бол нэг хоёр хүнээс болоод унаад байдаг ч тогтолцоо биш. Хүн бүр амьдрал, ажил, хувь заяандаа эзэн болчихвол тэгтлээ их хараагаад баймаар ч нийгэм биш. Гэхдээ хараах хүртэл ардчиллын саванд багтдаг учир хэн хүнгүй түүнд талтай байдаг юм. Үүл бид хоёрын хувьд бодлоо хэлье. Хараах талд нь Үүл бид хоёрыг тавьчих. Ерөөх талд нь бусдыг тавьчих. Дахиад бид хоёрт хамаагүй нэг зүйл нэмж хэлье. Та хараалгаж гутаалгаж байгааг нь эсвэл ерөөлгөж магтуулж байгааг нь, алийг нь дагахаа дэмжихээ өөрөө шийд. Хүний орчлонгийн өргөс бүхнийг бид хоёр түүгээд эс дуусгах ч, ургасан цэцэг бүрт баярлах талархах эсэхээ өөрөө шийд. Сонголт бол жинхэнэ эрх чөлөө гэдгийг Та нар эс мэдэх биш.

Новшнууд гучин хоёр жил Батүүлийг шийтгэх гэж зүтгэсэн, мөрөөдсөн, төлөвлөсөн. Одоо л түүнийгээ арайхийж гүйцэлдүүлж, яллаж байгаа юм. Ийм ял цагийн шалгуур даахгүй. Харин тэр лалар яллагчийг цаг хугацаа мөнхөд яллана. Ийм байсан, цаашид ч тийм байх болно. Эрх чөлөөг хүсэх хүсэл шиг их хүч энэ хорвоод байхгүй. Батүүлтэй хамт зөнгөөрөө орших Монголын эрх чөлөө, зовсон ардчиллыг шоронд хийлээ гэж баясаж болох ч, энэ бүхэн эндүүрэл байсныг ирэх өдрүүд нотлоно.

Батүүл бол шүүхийн яллах дүгнэлтэд бичсэн шиг юмыг хэзээ ч хийхгүй. Түүнд тийм хүмүүжил, зуршил байхгүй. Түүний үнэт зүйл дотор тийм юмны орон зай үгүй. Тэр хөрөнгөд, баялагт, баянд шунадаг хүн биш. Тэр сайн бүхнээ, олсон бүхнээ Монголдоо зориулж ирсэн л хүн. Тэр Монголтойгоо хамт эрх чөлөөгөө олсон. Эрх чөлөөгөө Монголтойгоо цуг орхино, үлдээнэ гэж л яваа хүн. Энэ тухайгаа одоо яг шоронгийн хананы цаана тэр тэрлэж суугаа. Удахгүй бүгд юу бичсэнийг нь унших болно.

Түүний биеийг хорих байр, өргөстэй торны цаана түгжиж болох ч зүрх сэтгэлийг нь шоронд байлгах аргагүй юм. Шоронг хүн барьж босгодог ч, нийтийн эрх чөлөөг Батүүл шиг хүн бүтээдэг юм. Монгол улсын ардчилал, монголчуудын эрх эрх чөлөөнд "муухай өдөр" тохиосон ч Монголын өмнө мянга мянган сайхан өдөр байгаа гэдэгт би үл эргэлзнэ" гэв.

Хуваалцах:650

СЭТГЭГДЭЛ (65)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • W
    William

    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]

  • H
    huyag

    битгий худлаа бич битгий шаа

  • E
    Erke Erke

    Удахгүй чамайг хорино билэн байгаа шүү 2 д та өөрөө

  • Х
    Хөгийн новш

    Зааа, мууу хөгийн новш, өөрийн тавьсан шүүгчдээрээ АН-ын нэр хүндийг босгох гэж муу буурал Баатраа зольж байгаа биз дээ. Үнэн хөгийн новш.

  • Э
    Элбэгдорж

    Би албан тушаалаа ашиглан хувьдаа хэдхэн сая доллар олсон нь үнэн. Намайг өршөө ард түмэн минь. Би шоронд ормооргүй байна. Энэ муу Бат-Үүлд би наад луйвраа зогсоо гэж зөндөө хэлсэн, баатар болгосон. Миний үгэнд ороогүй. Одоо хохь нь. Харин би жаахан торгууль төлөөд Хаянаа шиг хялбаршуулсан журмаар ялаас мултармаар байна. Хамм алга та нар намайг хүзүүгүй, тарвага энэ тэр гэж болно. Харин бүү шоронд хийгээрэй. Шоронд орвол намайг атаманууд нь янзална. Би айж байна.

  • З
    Зочин

    Зүхэж занасаар барихаар нь өмөөрч жүжиглээд л…

  • Б
    Баасансүрэн

    Эрх чөлөө сайхан амьдралын төлөө тэмцэлд ард түмнийг уриалчихаад зөвхөн та хэд л баяжиж ард түмэн үйлдвэрээсээ салж ажил ч үгүй хоцров бишүү. Одоо харин суух орон нутаг

  • З
    Зочин

    Өөрөө ерөнхийлөгч байхдаа Н. ЭНХБАЯРЫГ хэлмэгдүүлээгүй гэх үү? 4 өдөр нээлттэй явагдсан шүүх хурлыг Монголын ард түмэн нүдээрээ харж чихээрээ сонссон. Бат-үүл огт цэвэр хүн биш гэдэг нь тодорхой шүү дээ. Олон айл гэр орох оронгүй болгосон. Одоо тэгээд орон байр нь хаана байна.

  • З
    Зочин

    Хэн гуай ч байсан хэрэг хийсэн бол хэргээ хүлээж хуулиар шийтгүүлэх ёстой шүү

  • З
    Зочин

    Daraan chinii eelj,olon ym hutsalgui beldeed huleej bai huzuugui tarvaga min!!!

  • И
    Иргэн

    Ардчилал МУ-ыг яачихав Элбэг хулгайчаа чи ийм болгосон харин Бат-Үүл юм хийсэн хотыг хот шиг болгох шахсан шүү!

  • Z
    zovhin

    ta nar bugd adilhan ardchilal ehelj bhad bugd l adilhan hooson bsan odoo ta nar biznes hiij uzeegui bj olon haus .bair oron, alt erdenes, uzesgelen barahgui ih burunguu ULSAAS hulgailsan ym bishu tailbarlaj chadahguil odoo hurtel ybaad bgaag oilgohgui bn k😡👎

  • Z
    zovhin

    ta nar bugd adilhan ardchilal ehelj bhad bugd l adilhan hooson bsan odoo ta nar biznes hiij uzeegui bj olon haus .bair oron, alt erdenes, uzesgelen barahgui ih burunguu ULSAAS hulgailsan ym bishu tailbarlaj chadahguil odoo hurtel ybaad bgaag oilgohgui bn k😡👎

  • З
    зочин

    чи оороо хичнээн хун шоронд хорилоо.Н.Энхбаярыг чи шоронд алах шахсан биздээ. Тухайн уед Бат--Уул Энхбаярыг шоронд хийх гэж мон их зутгэж бсан даа.

  • Ү
    Үнэн

    С.Баярт 5 жил өгөөд давж заалдаад 2 жил болгоод 1 жил суугаад гарсан. Түүн шиг Бат-Үүлд 4 жил өгөөд давж заалдаад 2 жил болгоод 1 жил суугаад гарна. Буянт Ухаа 2 -ийн санхүүжилт болох улсын төсвөөс 5 тэрбумыг Чулуудайн компаний нэр дээр Бэрэн компаниар угаалган авсан хүн ганц жил суугаад л гарах нь. 5 тэрбумыг улсаас завшаад ганц жил сууж байхад 500 мянгын гар утас хулгайлсан залуу эсвэл ганц үхэр хулгайлсан хулгайч 10 жил суух жишээтэй. Хохирлыг нь үнэлбэл харьцуулах аргагүй шударга бус шийтгэл.

  • З
    Зочин

    гутлаа тослоод зангиагаа зүүгээд хүлээж бай.

  • З
    Зочин

    Бусдын адил богино хугацаанд цагаадаад гараад ирэх бизээ.

  • З
    Зочин

    Болдог зүйл болдгоороо болсон юм биш үү.Элбэгдорж та мэдэж байсан бол муу л зөвлөсөн байна даа.Гэхдээ учир нь олдох байлгүй дээ.

  • З
    Зочин.

    Энэ тавлаад байгаа хүмүүс угаасаа бичсэн өнгө аяс нь МАН-ын гүйцэтгэгч троллууд л бна. Та нарын ингэж солиорох эрхийг ч Ардчилал авчирсан, үнэгүй өгсөн. Тэртэй тэргүй МАН-ын коммунист хэт дарангуйлалд чи ч чиний гэр бүл.үр хүхэд.ах дүүс бүхэн чинь өртөж л байгаа шүү. Цаашлаад эх орны тусгаар тогтнолын тухай асуудал болоод бна өөрийн гэсэн толгойгүй, амьдрах чадваргүй цүнх баригчид, мөнгөний боолууд минь. 100 жил төрийн эрх барьж бгаа МАН ямар гавьяа байгуулсын,жинхэнэ авилгал.газрын наймаа.оффшоор.хүчин.концесс.ЖДҮ. хөшөө.төрийнхөө ордонд ардчиллын лидерийг цааш харуулах.яамандаа хүнийг тарчлаах алах.аймгийн засаг дарга нь ажил дээрээ нэгэн эмэгтэйг архиар цутгаж алах.тендер.лиценз гээд монголын болохгүй бүхний манлайд МАН-аар түрий барьсан ёс зүйгүй хоосон толгойтнууд бгааг ард түмэн мэдээгүй.хараагүй.сонсоогүй.мэдрээгүй гэх үү. Ийм мөнгөний донтой троллууд.сэтгэхүйн доройтолтой МАН-ын 30 жил угаасан тархи угаалтанд угаалгасан арчаагүй юм үзээгүй.ертөнцийг харах хараа нь сохрогсод....

  • З
    Зочин.

    Энэ тавлаад байгаа хүмүүс угаасаа бичсэн өнгө аяс нь МАН-ын гүйцэтгэгч троллууд л бна. Та нарын ингэж солиорох эрхийг ч Ардчилал авчирсан, үнэгүй өгсөн. Тэртэй тэргүй МАН-ын коммунист хэт дарангуйлалд чи ч чиний гэр бүл.үр хүхэд.ах дүүс бүхэн чинь өртөж л байгаа шүү. Цаашлаад эх орны тусгаар тогтнолын тухай асуудал болоод бна өөрийн гэсэн толгойгүй, амьдрах чадваргүй цүнх баригчид, мөнгөний боолууд минь. 100 жил төрийн эрх барьж бгаа МАН ямар гавьяа байгуулсын,жинхэнэ авилгал.газрын наймаа.оффшоор.хүчин.концесс.ЖДҮ. хөшөө.төрийнхөө ордонд ардчиллын лидерийг цааш харуулах.яамандаа хүнийг тарчлаах алах.аймгийн засаг дарга нь ажил дээрээ нэгэн эмэгтэйг архиар цутгаж алах.тендер.лиценз гээд монголын болохгүй бүхний манлайд МАН-аар түрий барьсан ёс зүйгүй хоосон толгойтнууд бгааг ард түмэн мэдээгүй.хараагүй.сонсоогүй.мэдрээгүй гэх үү. Ийм мөнгөний донтой троллууд.сэтгэхүйн доройтолтой МАН-ын 30 жил угаасан тархи угаалтанд угаалгасан арчаагүй юм үзээгүй.ертөнцийг харах хараа нь сорогсод....

  • И
    Иргэн

    Новшнууд гэж хэн хэнийг хэлэв.Их нарийн яривал хөөрхий Батүүл чамтай харьцуулахад эдийн шунал багатай хөрөнгө мөнгөний асуудалд нэг их ордоггүй . ардчилсан намаа аврах гэж л хэл аманд орж явдаг хүн шиг харагдаад байдаг юм

  • З
    Зочин

    Мундаг бичсэн байна. Та нөхдийг нохдууд мянга мянгаараа харааж зүхэвч дэмжиж явдаг эрүүл зүрх зуу зуугаараа байгаа шүү!!!

  • D
    Ddscaddccxэээбаыббтэээгээ

    Zcdferfwg

  • З
    ЗОЧИН

    Батүүл шиг хотын дарга одоогоор алга даа??? Маны ждү.концесстой. урсдаг будагтай уулзвар. Хашаанд тулсан дугуйн зам. Хөшөөний чулуу тойруулаад мөнгө угаасан. Замын хашлага. Машинаар усаа зөөдөг УСАН ОРГИЛУУР. Гэх мэтчилэн дандаа л мөнгө угааж санхүү идсэн төслүүд яваад байна даа!!! ЦАГ ЦАГААРАА БАЙДАГГҮЙ ЦАХИЛДАГ ХӨХӨӨРӨӨ БАЙДАГГҮЙ ГЭЖ ҮГ БАЙДАГ ДАА???1990 ОНООС ХОЙШ ОЛОН ЖИЛ ТӨР БАРЬСАН МАНЫХАН ДЭЭЛЭЭ НӨМРӨХ ЦАГ ИРЭХ БАЙХ АА?... СААЛИЙН ГАНЦ ҮНЭЭ ЭРДЭНЭТЭЭ СТАНДАРТ БАНКИНД 240 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛД ТАВЬЧИХААД ИРСЭН ГЭЭ БИЗ ДЭЭ????

  • Б
    Баагий

    Одоо удахгүй араас нь явах болов уу гээд айгаад бн уу

  • Б
    Баагий

    Одоо удахгүй араас нь явах болов уу гээд айгаад бн уу

  • Б
    Баагий

    Одоо удахгүй араас нь явах болов уу гээд айгаад бн уу

  • Б
    Батаа

    АН г та нар өмчилж албан тушаал мөнгөний гишгүүр болгож өөрсдөө булшилж одоог хүртэл үхэлдэж хоорондоо алалцаж нийгмийг ялзруулсан нүгэлтнүүд. Элбэгэрдэнэүүл толгойтнуудаа

  • З
    Зочин

    Ард түмэн авилгалчдыг зүхэж байгаа. Ардчиллын нэрээр баяжсан авилгалчид АН, МАН-д аль алинд нь байгаа. Тэд эхнээсээ шоронд орсонд баяртай байна. Шүүгчид одоо л авилгалын акулуудыг шийтгэж эхэлж байна. Газрын наймаачин М.Энхболд, луйварчин Сү Батболд, хонгилын эзэн Элбэгдорж нар дараагийн ээлжинд шоронд суух ёстой.

  • D
    Dawaa davka

    Яг л харж байгаа юм шиг бичжээ. Үнэн ямагт ялна. Бузар шүүгч, яллагч нарыг нэг л өдөр бурхан шийтгэнэ дээ.

  • З
    зочин

    Хүн бүр ардчиллыг дэмждэг.Гэхдээ эд нар ардчиллыг буруу эргүүлж авилгачдын эхлэл тавьсан.Хувийн өмчийг дэмжинэ гээд хуугаараа баяжиж ийм нийгмийг бүтээсэн шүү дээ.

  • З
    Зочин

    Хар хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэдэг шиг ардчлалын анхных биш алга болоод гэнэт гардаг хулчгар гээд байсан биздээ угаасаа 40.000-н хувигаан байсан харин хотын даргын ажлыг овоо хийсэн гэж байтал хөрөнгө завшигч байжээ харамсалтай

  • И
    иргэн

    Ардчилалд дургүй Иргэн байхгүй л дээ, Харин Ардчилалыг мушгин гуйвуулж Ардчилалаар халхавч хийж Хулгай, Дээрэм тонуул хийж , Гэмт хэрэг үйлдэж байгаад чинь Иргэд олон нийт Жигшиж зэвүүцээд байгаам шүү дээ, АН-ынхан Та нар Гэмт хэрэг үйлдээд зогсохгүй Эрх мэдэл, Албан Тушаалын төлөө зодооноосхоо болж Намаа хүртэл үгүй хийж Сонгууль болгонд МАН-д Ялагдах юмаа Та нар л Өөрсөдөө хийгээд байна ш үү дээ, Батүүлийн хувьд 180 гаруй Айл өрхийг Дахин төлөвлөлт нэрийдлээр Орох оронгүй болгож Гудамжинд гаргажчихсан юм байна лээ ш дээ, Ардчилсан нийгэм л юм Жирийн иргэн, Дарга, адилхан л Хууль үйлчилэх ёстой шүү дээ_Жирийн иргэд данадаа Шоронд ял эдлээд байж болохгүй биз дээ, Элбэгээ,

  • З
    Зочин

    Элбэгдоржоо ирж жангаа ид үүл чинь

  • З
    Зочин

    Бат үүл гавъяатай эр хүн шүү

  • Ү
    Үнэн

    Бат-Үүлийг шоронд хийсэн өдөр бол Элбэгдоржид муухай өдөр боловч нэгэн том авилгалын акулыг ард түмэнд сайхан өдөр. Одоо Элбэгдоржийг цаг алдалгүй шоронд хийх ёстой. Түүний луйвар маш олон, Эрдэнэтийн 49, Ачит Ихтийн хулгай, энгийн ард Чимгээ нарыг Зоригийн хэрэгт гүтгэн эрүүдэн шүүх захиалга өгсөн, Хурц Ц.Зориг тэргүүтэй хууль шүүхэд хонгил байгуулсан. Өмнө нь энэ хүн хилийн хориг зөрчин гадагшаа зугтсан байдаг. Одоо яаралтай барьж хорихгүй бол Сайханбилэг рүү зугтана шүү.

  • Я
    Я. Лханаажав

    маш зөв хэлжээ дэмжиж явдаг шүү таныг

  • З
    Зочин

    Гүтгэх тусам гялалзах аавын хүүдээ Батүүл

  • Ү
    Үнэн

    Бат-Үүлийн дүү Батхүү Эрдэнэтийн 49 луйварт 20 сая долларыг оруулсан байдаг. Элбэгдорж, сахал Эрдэнэбилэг хоёр энэ луйврын цаад эзэн нь байсан. Монголчууд Эрдэнэтээ 100 % аваад өнөөдөр үр шимийг нь хүртэж, дулаан цахилгаанаа төлүүлж байна. Хэрэв Эби, Үүл хоёр Эрдэнэтийг авсан бол бид юу ч үгүй хоцрох байлаа. Ингээд бодохоор Бат-Үүл, Элбэгдорж хоёр шоронд орох ялтай хүмүүс. Өнгөрсөн намар талбай дээр Бат-Үүл өөрөө жагссан ард түмэндээ зодуулсан. Ийм ардчилагч байдаг юм уу? Хүүтэйгээ хулгай хийчихээд үгүй гэж гүрийгээд. Ядахдаа Баярцогт, Энхсайхан, С.Баяр нар шиг ялаа эдэлж сур.

  • З
    Зочин

    Shine jiliin mend hogoo

  • З
    Зочин

    Batuul shiitgel bish shagnal avsan

  • Э
    Элбэгээ чи ялтай

    Монгол улсыг муу муухай болгох замыг зассан элбэгээ буруутай

  • З
    Зочин

    Энэхүү постонд коммент орчуулж хүмүүсийн бараг 80% шахуу МАНаас бэлтгэгдсэн хөлсний троллууд.Магадгүй нэг 5, 6 амьтан ээлжлэн хусаад байх шиг. МАН аас сонгогдсон зарим боловсрол муутай хэдхэн авгайчууд ээлж дараалан сайдын суудалд заларч байхад Үүл баатар 30 жилд ганц ч удаа сайдын албан тушаал горьдоогүй хүмүүн билээ.Бат үүл сорын ганц батаар шүү Мангаруудаа! Троллууд боож үхээрэй.

  • Ү
    Үнэн

    Новшийн хүзүүгүй Элбэгдорж өөрөө Бат-Үүлийн араас шоронд орох болохоор ингэж орилж байгаа юм. Та нар үнэхээр ардчилал, эрх чөлөөний төлөө байсан бол ард түмэн та нарыг өмөөрч талбайд жагсах байлаа. Гэвч тэгсэнгүй. Үүнийг л ойлгочих. Та нар ард түмэнд ямар нэр хүндтэй байгааг чинь энэ харуулж байна. Хэн ч та нарыг өмөөрөхгүй. Яагаад гэвэл шүүхийн шийдвэр зөв. Харин ч эдгээр шүүгч нарыг өмөөрч ард түмэн Элбэгдоржийн эсрэг жагсах байх шүү. Чамд л муухай өдөр ирж байгаа. Та нар шоронд орсноор ард түмэн авилгалаас ангижрах сайхан өдөр ирнэ.

  • Ү
    Үнэн

    Новшийн хүзүүгүй Элбэгдорж өөрөө Бат-Үүлийн араас шоронд орох болохоор ингэж орилж байгаа юм. Та нар үнэхээр ардчилал, эрх чөлөөний төлөө байсан бол ад түмэн та нарыг өмөөрч тадлбайд жагсах байлаа. Гэвч тэгсэнгүй. Үүнийг л ойлгочих. Та нар ард түмэнд ямар нэр хүндтэй байгааг чинь энэ харуулж байна. Хэн ч та нарыг өмөөрөхгүй. Яагаад гэвэл шүүхийн шийдвэр зөв. Харин ч эдгээр шүүгч нарыг өмөөрч ард түмэн Элбэгдоржийн эсрэг жагсах байх шүү. Чамд л муухай өдөр ирж байгаа. Та нар шоронд орсноор ард түмэн авилгалаас ангижрах сайхан өдөр ирнэ.

  • Б
    Брлдбаатар

    Эрх чөлөөний үнэ цэнийг ойлгоогүй мэдрээгүй юмуу? Эрх мэдэл байхад л бүх юм бүтнэ гэсэн ахархан бодолтой монгол зан чанараа гээсэн бэртэгчин чанартай хүмүүс л Бат-Үүлийн шоронд ороход нь баярлаж суугаа байх Дахиад нэг Батүүл гарч ирэх цаг хугацаа бий дээ тэр цагт харин Монголын монгол биш хог шаарнуудыг цэвэрлэж цээрлүүлэх ээлж ирнэ гэдэгт итгэмүй!!!

  • З
    Зочин

    ЭЛБЭГЭЭ, БАТ ҮҮЛ ХОЁР ХОГ ШААРНУУД. ГЭХДЭЭ ЗОРИГИЙГ АЛААГҮЙ БАЙХАА. ХҮН ГҮТГЭХ МУУХАЙ ШҮҮ

  • З
    Зочин

    Элбэгээ чиний тарьсан хар балаг. Хуцалгүй бэлдээд байж бай цаадуул чинь очих байх . Ардчилалаар улсаа тонож дээрэмдэж болдог гэдэгийг та 2 харуулсан. Монголд ардчилалыг бий болгосон хүмүүсийг та 2 замаасаа зайлуулж өмчлөх болсон. Буруу замаар явж ардчилалыг устгасан гол буруутан чи өөрөө Элбэгээ.

  • З
    Зочин

    Бараг баярын мэндчилгээ илгээсэн юм биш үү

  • Б
    Би

    Яг үнэндээ Үүлийг шүүх ялалсан. Шүүхийг чи өөрийн хүслээр шинэчилсэн чиний бичвэрийг уншхаар чи өөрийгөө хараагаад байгаа юм шиг, заримдаа өөрийнхөө хийсэн бүхнийг бусдаас хайгаад бгаа ч юм шиг санагдах юм.

  • З
    Зочин

    Талийгаачтай харьцуулж бичиж болохгүй л дээ. Энгийн эгэл ард шүү дээ. Шүүхийн ажиллагаа үргэлжилж байна. Дуусаагүй. Уг нь хүү нь хариуцлага хүлээх ёстой юм шиг л санагдсан. Энхбаяр, Баяр, Энхсайхан, Ганболд нар шоронд суухад юу ч дуугарахгүй байсан хүн цоглог үг хэлдэг байнашд

  • З
    Зочин

    Өөрөө улс төрөөр явсан хүн бизнес хийсэн хүнээс хавьгүй их хөрөнгө илүү хялбар олдог өнөөдрийг бүтээсэн гол бүтээлчдийг нэг. Ардчилсан засаглал гэдэг хуулийн дарангуйлал гэсэн тодорхойлолт байдаг. Уран ярьж хүний гарт хууль буруу өөрийн гарт зөв байдаг гэсэн тайлбар хийх нь Балжмаа идэж байгаатай адил байна.

  • И
    ИРГЭН

    Хүзүүгүй гэх ХУЛГАЙЧ ЖИНЭХЭН өнгө төрхөөрөө бичжээ. Новш,алдар ч гэх шиг.Хулгайчаа чиний ээлж удахгүй . Монгол төр эх оронг минь ЭЛГЭЭР нь ХЭВТҮҮЛЖ, шим шүүхийг нь сорж хөлжсөн новш,далай/өөрийн НЬ үг/ шүүгч рүү дайрч давшлах ХЭН юм. Чиний төлөөх шүүх ЮМУУ. Дахиж хэлье новш, алдар.

  • З
    Зочин

    Элбэгээ бол төрчихсөн амьтан. Түүний өмнө гишгэх улс төрч энэ зуунд лав гарахгүй. Тэр дандаа том дандаа урьд нь явдаг. Батүүл биш Элбэгээ баатар авах хүн. Түүний энэ чанарт хүн бүр хайртай байдаг юм

  • З
    Зочин

    Элбэгээ бол төрчихсөн амьтан. Түүний өмнө гишгэх улс төрч энэ зуунд лав гарахгүй. Тэр дандаа том дандаа урьд нь явдаг. Батүүл биш Элбэгээ баатар авах хүн. Түүний энэ чанарт хүн бүр хайртай байдаг юм

  • З
    Зочин

    Элбэгээ бол төрчихсөн амьтан. Түүний өмнө гишгэх улс төрч энэ зуунд лав гарахгүй. Тэр дандаа том дандаа урьд нь явдаг. Батүүл биш Элбэгээ баатар авах хүн. Түүний энэ чанарт хүн бүр хайртай байдаг юм

  • З
    Зочин

    Элбэгээ бол төрчихсөн амьтан. Түүний өмнө гишгэх улс төрч энэ зуунд лав гарахгүй. Тэр дандаа том дандаа урьд нь явдаг. Батүүл биш Элбэгээ баатар авах хүн. Түүний энэ чанарт хүн бүр хайртай байдаг юм

  • З
    ззочин

    Та нар том том юм бичиж сууна даа энэ чинь л Батүүлиын тэмцэж олсон одоо ч тэмцэж яваагийнх нь л үр дүнд чи бичиж суугаа гэдгээ л ойлгоорой.

  • O
    Otgonbat

    Бат Үүлийг өөрийх нь хэлдэгээр "шаав" Ингэхдээ өөрсдийгөө ч "шаав" Бас Монгол улсын Хууль журам шүүхийн тогтолцоог ч "шаалаа" Энд ой санамжийн тухай яриа байхгүй Харин хүчирхийлэл л байгааг монгол зон олон харж ойлгож авлаа Олон олон удаа ойлгож мартахааргүй боллоо Уйтай дэндүү гашуун байна

  • З
    Зочин

    гуцдаг гөлөг бол өөрийнх нь ээлж ойртоод айж байгаа юм.

  • З
    Зочин

    Ардчлал гэх сайхан арьс нөмөрсөн цөөврүүд алуурчин луйварчингуудыг нүглийг үүрүүлэх цагийг зах зухаас нь үзнэ гэдэг сайхан байна. Цуст алуурчин урвагч Элбэгдоржийг шоронд орохыг харах баярт мөч ирнэ гэж ард олон бид найдан хүлээж байгаа

    • Z
      Zochin

      Tiimee sanal neg bn. Ardchilal gej baihgvi. Baidag bol iim l yum law bish baih yostoi

  • Z
    zochin

    Chelmegduuleltee zogsoo !!! ,Batuuliig nen darui sulal !!!!, Mongoliin min ardchilal chezeech chuniig chelmegduulechgui !!!. Yg odoo sulal , sulal bas dachin sulal!!!

  • З
    Зочин

    Өөрийн чинь өдөр ирэхээр энэ өдөр юу ч биш санагдах биз. Ээлжээ хүлээ.

  • И
    иргэн

    ХУЦДАГ ХАЛТАР АНУС ВЭ. ХАРИН Ч БАГА ЯЛ ӨГЛӨӨ. ЭЛБЭГДОРЖ ГЭДЭГ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧНЫГ БАРЬЖ ХОРИХ ЦАГ УДАХГҮЙ ХАЛТАР АНУСАА. ЭРДЭНЭТ ГЭДЭГ СААЛИЙН ҮНЭЭ ХӨГШИРЛӨӨ ГЭЭД ХУЦААД БАЙСАН. ИЧЭЭЧЭЭ ХАЛТАР АНУС. УДАХГҮЙ ЧИ ХОРИГДОНО. ЯМАР АЗААР 2016 ОНД МАН ЗАСАГ БАРИВАА. АНУС -УУД ГАРСАН БОЛ ЭНЭ УЛСЫН СҮЙРҮҮЛЭХ БАЙЖ ЭЭ