ТАНИЛЦ: Ковидын хуулиар сонгон шалгаруулалтгүй томилогдсон төрийн албан хаагчид

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
120
legacy:264431180_216831570605801_8161125856088370839_n.jpg

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаараа ковидын хуулийг зургаан сараар сунгахыг дэмжсэн болохоо мэдээлсэн. Энэ хуулийн дагуу Засгийн газрын түвшинд тооцоход гурван яамны төрийн нарийн бичгийн дарга, 17 агентлагийн дарга, 71 яам, агентлагийн хэлтэс, газрын дарга зэрэг 90 гаруй хүн сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд томилогдсон талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлсэн.

Тэгвэл ковидын хууль батлагдсанаас хойш төрийн албанд томилогдсон нийт 1036 алба хаагч байгаа аж. Эдгээрийн дийлэнх нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудад томилогдсон албан тушаалтнууд байгаа юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт эдгээр 1036 алба хаагчдын нэрсийг ил гаргах зорилгоор Төрийн албаны зөвлөлд асуулга тавьжээ. ТАЗ хуулийн дагуу 30 хоногийн асуулгын хариуг өгөх юм.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ш
    шударга иргэн

    төрийн албаны зөвлөлдөө хариуцлага тооцоочээКовидын хуулиар томилогдсон долоогчид төрий ажлыг нурааж ханасан. Одоо цэгцлэх цаг нь аль хэдийн болсон. Дэндэж байгаа шүү.

  • Г
    Гарамжав

    Төрийн албаны зөвлөл гэж ялсан намын гар хөл болж тэдний дуулгавартай зарц шиг л ажилладаг Төрийн албаны томилгоо гэж үнэхээр алиагаа алдлаа Ард иргэд сохор бишшдээ төрд дандаа л намын үнэнч тролууд шургалсан мэдлэг нойл ёс зүй нойл чадвар нойл цүнх баригчдаар дүүрэн нөгөө мэрит зарчим шатлан дэвших бол нохойн баас бүх шатанд хэн гэж хүнүүс ажиллаж байгааг хэний модны салаа мөчршшд гэдэг ил байгаа шдэ Баатарзориг гэж нөхөр одоо болио наад ажлаа өг

  • Z
    zochin

    Ковидын хуулиар томилогдсон долоогчид төрий ажлыг нурааж ханасан. Одоо цэгцлэх цаг нь аль хэдийн болсон. Дэндэж байгаа шүү

  • Z
    zochin

    hodoonii 10 jiliin bolovsroltoi hun toriin alband olon jil ajillaj bn deed surguuli ogt togoogui baij yaj boldog bnaa eronhiilogch, eronhii saidiin nutag bolood teruu soeliin said guai ta ene hunee ajiluulsaar baih uugadaad dotoodod ih surguuli togsson tord ajillaj bolohgui yu

  • З
    Зочин

    ДУТУУ БАЙНА АА ЦҮНХ БАРЬЖ ДОЛООЖ ЯВААД ТОМИЛОГДОЖ ИРЭЭД АЖЛАА МЭДЭХҮЙ БОЛХООР АРИУН ЦЭВЭР ЯРЬЖ АРИУН ЦЭВЭР ШАЛГАХААС ӨӨР ЮМ МЭДЭХГҮЙ ЭЛГИЙН ЗАХИРЛУУД БАЙНА АА БАЙНА

  • З
    Зочин

    hy

  • З
    Зочин

    zarim baiguullagad ochnoon hun shineer orson baiguullaga ni alga baihiin teheer dutuu bn

  • Ч
    чимэг

    ҮАГ нь өөрөө хууль зөрчиж маш их томилгоо хийсэн биздээ

  • З
    Зочин

    Жирийн иргэн төрийн ажилд томилогдоно гэдэг бол худал.

  • З
    ЗОЧИН

    ДАРГА НАРЫН НОЁРХОЛ ТОГТСОН УЛС

  • З
    зочин

    ТАЗ юуч шийдэж чадахгүй яаж жинхэлж өгөх бэ гээд үхэх гэж байна. Балай долдой Баатарзориг.

  • С
    саран

    дандаа дарга нарын хүүхдүүд томилогдсон шд...............