С.Эрдэнэ: АН-ын албан ёсны дарга нь би

Улс төр
UBn teamУнших: 1 мин 4 сек
20
legacy:Erdene gishuun/264905045_1124707005004648_459280600191202710_n.jpg

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. АН-ын дарга С.Эрдэнэ "АН-аас нээлттэй микрофоныг С.Зоригийн хөшөөний өмнө явуулж буй. Учир нь иргэд үг хэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Хэвлэл нь чөлөөтэй мэдээ мэдээллээ нийтэлж, үгээ хэлж чадахгүй болсон улсад дарангуйлал бий болдог. Сүүлийн 2-3 жилд ковидизм буюу дарангуйлал бий болж байна. Иргэдийн бүхий л боломжийг хааж боож байна. Хөдөлмөр эрхлэх, баялаг бүтээх боломжийг нь хааж байна. Эрх баригчдын алдааг засах асуудалд АН анхаарч ажиллана. Нээлттэй микрофоны үйл ажиллагаа өдөр бүр 15.00 цагт С.Зоригийн хөшөөний өмнө явагдана.

АН-ын дарга гэж өөрийгөө өргөмжилсөн хэсэг бүлэг хүмүүсийн өргөн мэдүүлсэн АН-ын даргаар бүртгүүлэх гэсэн О.Цогтгэрэлийн материалыг УДШ хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. АН-д хуваагдал байхгүй. Нэг л бүртгэлтэй. УДШ-ийн 2017 оны гуравдугаар сард гарсан тогтоол шийдвэр өнөөдөр хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байна. Улстөрийн тооллогоор АН албан ёсоор бүртгэлд хамрагдсан. Албан ёсны АН энд үйл ажиллагаагаа явуулж байна. Ямар нэгэн хууль бус, эрх зүйн чадамжгүй этгээдүүд АН-ын нэрийг барьж, үйл ажиллагаа явуулахыг бид зөвшөөрөхгүй. Намынхаа эв нэгдэл, дотоод бүрэн бүтэн байдлыг бид хамгаалж ажиллах болно.

Одоогоор хууль ёсны бүртгэлтэй, хууль ёсны үүрэг хариуцлагыг хүлээн байгаа хүн бол С.Эрдэнэ би юм. Энэ бүртгэл одоо ч хэвээрээ" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ямар ичихгүй цайсан хүн бэ. Хошин шогийнхон бол цаашаа л юм байна.

  • З
    зочин

    Дүрмээ зөрчөөд их хурлаа хийхгүй өөрөө далдагнаад хүн хүнд тамгаа өгч аваад байгаа бусуу. Их хурлаа зарлаа ч Дараачийн сонгууль болох нь МАН аас даалгавар авчихсан юм уу. Нийт ,гишүүдийн гуравны нэгийн саналаар их хурал хийдэг журам байхгүй бол. Эрдэнэ намаа унагаагаад байж л байг.