АН-ын дарга С.Эрдэнэ: М.Тулгатад хариуцлага тооцох асуудлыг ярина

Улс төр
UBn teamУнших: 1 мин
40
legacy:an buleg/264098269_438433841276791_3083611092217962509_n.jpg

АН-ын гишүүн М.Тулгатыг АН-аас хөөж болзошгүй гэж эх сурвалж мэдээлсэн. Уг мэдээллийг энд дарж унших боломжтой. Тэгвэл энэ талаар АН-ын дарга С.Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр "О.Цогтгэрэл, М.Тулгат 2 аль нь ч сонгогдсон ямар нэгэн гомдол санал байхгүй. Аль нэгийг нь бүртгээд өгөөч гэсэн гарын үсэгтэй албан бичгээ УДШ-д хүргүүлсэн байна лээ. Энэ нь өөрөө АН-ын Үндсэн дүрмийг ноцтой зөрчиж байгаа. Нэг үгээр хэлбэл, АН-ын даргын суудал бол наймааны хэрэгсэл биш. Хоёр хүн хоорондоо тохиролцоод шийддэг асуудал биш. Хуультай, дүрэмтэй улс орон, нам юм бол хууль дүрмийнхээ дагуу явах ёстой.

М.Тулгатад "О.Цогтгэрэлийг бүртгэвэл надад гомдох зүйл байхгүй" гэж хэлэх эрх байхгүй. Удирдлагын багаар яригдаагүй асуудлыг дур мэдэн шийдсэн. Тиймээс энэ асуудлаар Үндсэн дүрмийн хороо хуралдаж, М.Тулгатын асуудлыг хэлэлцэнэ. Үндсэн дүрэм болон хууль ноцтой зөрчсөн гэж үзвэл хариуцлагын асуудлыг ярина.

УИХ дахь АН-ын бүлгийн хоёр гишүүнд хариуцлага тооцсон. АН-ын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасах тогтоол, шийдвэр гарсан байгаа. Дүрэм журамтай нам дүрмээ барьж ажиллах ёстой. Хэн нэгэнд дураараа аашлах орон зай АН-д байхгүй. " гэлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Эрдэнийн мөн чанар ил гарч байна. Өөрийн үгийг дагах хүнийг даргаар үлдээх зорилготой байжээ.

  • А
    АН

    Учраа олъё гээд залуучууд нь ойлголцсон байж дээ

  • З
    Зочин

    Бүх зүйл оргүй хоосон, түр зуурынх гээд байхад энэ өвгөн хорвоогийн жамыг ухаараад залуу хүнтэй заргалдаад байхаа больчиж болдоггүй л юм байх даа. 30 ,40 жил хууль дүрэмгүй юм шиг явцгаасан өвгөчүүл ш дээ.

  • Z
    zochin

    ukhvel taarsan gulug