Айл өрхийн цахилгааны төлбөрийг төр дахин 6 сар төлөхөөр боллоо

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:Amarsaihan/Amarsaihan.jpg

Айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс хөрөнгө оруулалт хийн хөнгөлөхөөр болжээ. Тухайлбал, айл өрхийн тог цахилгааны хөнгөлөлттэй холбоотойгоор орон сууцны айл өрхийн 250 кВт хүртэл, гэр хорооллын айл өрхийн 350 кВт хүртэл төлбөрийг хөнгөлөх асуудал Засгийн газарт яригдаж шийдвэрлэгдэхээр явж байгаа талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн.

Энэ дагуу 2022 оны долдугаар сарын 1-нийг хүртэл дээрх хөнгөлөлтийг үзүүлэхээр болсон байна. 250 кВт-350 кВт-аас дээш хэрэглээний төлбөрийн зөрүүг төлөх юм. Харин ААН-үүд өөрсдийн цахилгааны төлбөрийг төлнө.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Эрдэнэт үйлдвэр Оюутолгойгоос 6 дахин жижиг гэхэд ингэж ард түмэндээ ашгаа өгч байна. Харин ОТ энэнээс 6 дахин их ашгийг ард түмэнд өгөх ёстой. Гэтэл С.Баяр, Баярцогт, Элбэгдорж, Сайханбилэг нараас болж бид үүнийгээ алдсан. Харин тэд АНУ-д олон хаус авч бидний баялгийг гадныханд хулгайгаар өгөөд өөрсдөө тансаглах болсон. Тиймээс тэднээс энэ хохирлыг гаргуулан ард түмний цахилгаан, дулааныг 2022 оны 7 сараас хойш төлүүлэх ёстой.