М.Тулгат: О.Цогтгэрэлийн талынхныг намдаа урихдаа дуртай байх болно

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 3 мин 32 сек
240
legacy:M.Tulgat/543245.jpg

Ардчилсан намд үүсээд буй асуудлаар АН-ын гишүүн М.Тулгаттай ярилцлаа.

-Улсын дээд шүүхээс УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар бүртгэхээс татгалзлаа. Ингэснээрээ та намын дарга болж буй хэрэг гэж үзэж байна уу?

-Улсын дээд шүүх рүү хоёр талаас материал очиж байсан. Нэг талыг нь бүртгэлгүй татгалзлаа. Өмнө нь хоёр талаас ирж байгаа асуудлаа шийд гэсэн хариу өгдөг байсан бол энэ удаад нөгөө талыг бүртгэхээс татгалзахад намайг О.Цогтгэрэлтэй тохиролцсон мэтээр янз бүрийн яриа гаргаж байна. Үндсэндээ нэг талын материал үлдсэн гэсэн үг.

-С.Эрдэнэ өөрийгөө намын дарга хэмээн зарлаж, таны нэрийг УДШ-ээс татсан. Үүний хариуд таны үзүүлэх хариу үйлдэл юу байх вэ?

-Өнөөдөр миний бие УДШ-эд АН-ын шинэ даргыг бүртгэх бүртгэлийг татан авсантай холбоотойгоор өмнөх намын дарга С.Эрдэнийг намын Үндсэн дүрмийн хороонд хандан дээрх үйлдлийг дүрэм зөрчиж байгаа эсэхэд дүгнэлт гаргуулах хүсэлтээ өгч байна.

-Ардчилсан нам хоёр хуваагдаад байсан. Гэтэл өнөөгийн нөхцөл байдалд гурав хуваагдсан мэт нийгэмд ойлгогдохуйц үйл явдал өрнөөд эхэллээ. М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хүмүүс эв зүйгээ ололцов уу гэтэл С.Эрдэнэ өөрийгөө намын дарга хэмээн зарлаж байна. Таны бодлоор яг өнөөгийн нөхцөлд АН хэдэн хэсэг болон хуваагдаад байна вэ?

-Бид өөрсдийгөө хуулийн ёсны нам гэж үздэг. Хууль ёсны Ардчилсан нам энэ оны дөрөвдүгээр сарын 7-нд намайг намын даргаар их хурлын төлөөлөгчид баталсан. Энэ өдрөөс эхлэн намын даргын эрх үүрэг хэрэгжиж эхлэх ёстой болж байгаа юм. Хууль ёсны гэдгийг нь батлах зүйл гэвэл Ерөнхийлөгчийн сонгуульд манай талаас нэр дэвшсэн. Мөн төрийн байгууллагууд манай талын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай харьцаж байгаа. Тиймээс албан ёсны харилцаанууд манай тал дээр явж байгаа. Би анх АН-ын даргын сунгаанд оролцохдоо аль ном журмын дагуу явж байгаа талд нь оролцож ялсан.

-Та өөрийгөө албан ёсны намын дарга гэж үзэж байгаа бол өдий болтол үүнийгээ батлах ямар үйлдэл үзүүлсэн бэ?

-Би Улсын дээд шүүхээр өөрийгөө намын дарга хэмээн албан ёсоор бүртгүүлэх хүртлээ тамга тэмдэг булаацалдаад байхаас хойш суусан. Тухайн үед ч нам маань хоёр хуваагдсан асуудалтай байхад нь нэмж асуудал гаргахыг хүсээгүй.

-Ардчилсан намын эв нэгдлийн их хурал арваннэгдүгээр сарын 5-нд зохион байгуулагдсан. Хурлын тов зарлах мөчид та болон О.Цогтгэрэл талын гишүүд их хуралд хамтдаа оролцон намын даргаа батламжилна хэмээн мэдээлж байснаа таны зүгээс хуралд оролцоогүй. Энэ ямар шалтгаантай байсан бэ?

-Тэр үед эв нэгдлийн их хурал хийнэ гэж зарлан тал талаасаа тохиролцсон ч бэлтгэл ажил хараахан хангагдаагүй байсан. Би нөгөө талд хэлээд нэг сарын хугацаагаар хойшлуулъя гэсэн боловч нөгөө тал хүлээлгүй хийчихсэн. Намын цаашдын зарчим, дүрмээ тохирч байгаад арванхоёрдугаар сарын 6-нд хийх санал тавьсан ч нөгөө тал хүлээж авалгүй онц их хурлаа зохион байгуулсан.

-Таны зүгээс УИХ дахь АН-ын бүлэгтэй хэр ойр ажиллаж байна вэ?

-Бүлгийн дарга Д.Ганбаттай их ойр ажиллаж байгаа. Намын журмын нөхөд маань бүлэгт ажиллаж байна. Бүлгийн ажлын албаны дарга Д.Амарбаясгалантай хэзээнээс л холбоотой ажилласаар ирсэн. Товчхондоо УИХ дахь АН-ын бүлэгтэйгээ маш ойр хамтарч ажиллаж байгаа.

-Хотын дарга асан Э.Бат-Үүл "Намаа нэгтгээрэй" хэмээх чухал захиасыг та бүхэнд үлдээсэн. Энэ үг танд хэр хүчтэй нөлөөлсөн бэ?

-Э.Бат-Үүл дарга Монголын ардчилалд аюул тулгарсныг мэдрэн үүнийг маш яаралтай засах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа хүн. Өнөөдөр ардчиллын лидерүүдийг улс төрийн захиалгатай байдлаар шоронд хорьж байгаа ардчилал ямар байгааг харуулж буй илэрхийлэл гэж би харж байгаа. Мань хүн өөрийн асуудалд санаа зовохоос илүүтэйгээр ардчилал аюулд ороод байгааг мэдэгдэж, шүүх эрх баригчдын гар хөл болсныг бидэнд мэдэгдсэн гэж ойлгож байна. Монголд нэг нам дангаар ноёрхвол дарамт шахалт тасрахгүй үргэлжлэх шинжтэй байна.

-УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл АН-ын онц их хурлын дараагаас мэдэгдэл хийн таныг намын дэд даргаар урьж байсан. Үүний адилаар бүх бичиг баримт, тамга тэмдэг цэгцрэн та төрийн бүхий л шатны байгууллагуудын өмнө албан ёсоор АН намын дарга болон батламжлагдвал О.Цогтгэрэл талын намын нөхдөө намдаа урих уу?

-Урих юмсан гэж бодож байгаа. Бид багаараа ажиллах хэрэгтэй. Миний бодлоор нийгэмд улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа, үгээ хэлж байгаа хүмүүсээ аль болон намын үйл ажиллагаандаа татан оролцуулах хэрэгтэй. Хамгийн гол нь АН-ын уг үзэл баримтлалд нийцсэн улс төр хийх ёстой. Би урихдаа дуртай байх болно.

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах:240

СЭТГЭГДЭЛ (24)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • K
    Ken

    Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргэе, зүрх сэтгэлдээ аз жаргалыг би хуваалцахыг хүсч байна Би 4 жилийн турш ХДХВ-ийн халдвартай байсан бөгөөд эмч нар "үгүй" гэж хэлсэн эмчлэх, би найзтайгаа энэ асуудлыг ярилцсан бөгөөд тэр түүнд нэг удаа ийм зүйл тохиолдсон гэж хэлсэн өвчин боловч агуу эмч түүнийг ургамлын гаралтай эмээр эдгээж, тэр надад үзүүлэв Шинжилгээний хариу гарсны дараа би тэр даруй эмчид хандсан бөгөөд тэр надад эмчлэх боломжтой эмийг илгээсэн ХДХВ/ДОХ ХАВДАР Элэгний В ВИРУС, ГЕРПЕС астма, фибройд, ЦОЛБОГДСОН ГҮЙЦЭТГЭЛ Альцгеймерийн өвчин Чихрийн шижин 1 ба 2, ҮШЭЭ ХАЙРЫН ШИЛДЭЭ НҮЦСГЭЛ ЦАРВАЛТ БЭЛГИЙН ХАЛДВАРТАЙ ӨВЧИН DR Osunbor ургамлын гэр нь таны асуудлыг шийдэх шийдэл юм. Осунбор эмч шиг хүн байхад яагаад хүлээгээд зовно гэж Энэ нь ямар ч өвчнийг анагааж чадна drosunborherbalremedy@gmail.com мөн түүний what-sap дугаараар холбогдож болно +2348059301459 drosunborherbalremedy@gmail.coml

  • И
    Иргэн

    Энэ хүн өрөнд орсон хятад шиг харагдаж байна эсвэл хайртай хүнээ алдсанч юмшиг

  • З
    Зочин

    Эрдэнэ ингэж хэл гээ юу

  • З
    Зочин

    Ан-н энэ явдал яг л нэг их дуулиантай залуу гэр бүлийг санагдуулах юм. Намайг хүүхэд байхад тийм гэр бүлүүд тун элбэг байж билээ. Зарим нь түмний нүдэн дээр гэр бүл болох гэж байгаагаа зарлан тунхаглах шахуу юм болж байгаад хуримын шөнөө бодол санаа нь эргэж ойр тойрныхоо хүмүүсийг зовоодог. Зарим нь 2-3 хүүхнийг онилчихсон байгаад хуримын өдрөө эхнийх нь бүтэлгүй болонгуут хоёр дахийг нь авчирсан явдал ч байдаг. Хүүхэн хүргэж явсан нас тогтсон эр ичихдээ дүүдээ " За хэн минь, чи дараагийн удаа, юмыг яаж мэдэхэв, дахиад гэрлэхээр бол ядаж хадмынхаа нэр, хашаа хоёрыг сайн тогтоож авахыг бодоорой, хүүхнийг ч яахав бараг гудамнаас ч олчихоор юм шив" гэж байсан юм гэнэлээ. Аавыг залуу байхад холын гаралтай нэг залуу гэр бүл байсан бөгөөд хэрэлдэхээрээ гэрээ буулгаад унадаг байсан гэх. Тэгээл болоогүй үүндээ найз хамт олноо татан оролцуулах гэдэг байж. Хүнд ажлын хажуугаар тэдний новштой зууралдах гэж там байдаг байж билээ. Хүмүүс залхаж арай дуулгавартайгаар нь залуусаа түлхдэг байж л дээ.

  • З
    Зочин

    Учрыг нь ч олохоо байлаа даа. Нэг хэсэг чинь учиргүй л хоорондоо уралдан биесээ харилцан намаас нь хөөж туусан хүмүүс байсан. Би тэр үед нам нь ч яахав, түмэн олны юм болох байх, харин энэ хүмүүс эрүүл л байдаг байгаа даа гэж бодож байсан. Одоо гэтэл эсрэгээрээ нэг л их биесдээ сана тавьсан урьсан залсан хүмүүс болчихлоо. Ямар гээчийн тоглоом бэ энэ чинь? Махн->Ман дотроо хэчэээн бужигнавч нэг л эрх ашиг тодорхой байдаг шүү дээ. Тэд нийлж байж дундаасаа нэг тэнэгийгээ ч хамаагүй тэргүүндээ залаад тэгээд зохион байгуулалттайгаар улсын төсөв дээрээс мөнгө босгож дараа сонгуулийн хандиваа босгоцгоодог. Энэ талаараа бүр нэг гаажтай, яалт ч үгүй олон жилийн туршлагатай нам шиг байдаг. Хэнийгээ золигт гаргаж хэнээрээ туг тахих вэ гэдэг нь ч тодорхой. Цаадах нь ч цаазын тавцан руу бараг исгэрээд гүйгээд гарах шахуу юм болдог. Хулгай, муу хэргийн төлөө байсан ч ингэж нэгдэж чадна гэдэг одоогийн энэ АН-н явдлын дэргэд гайхамшиг шиг бодогдох юм. Эсвэл би буруу бодож байна уу?

  • З
    Зочин

    Эрдэнээд дахиад хууртана

  • И
    Иргэн

    Иддэг МАНАН байсан бол алдаг талдаг дээрэмддэг ЖАНАН болох нь л дээ

  • И
    Иргэн

    МАНАН байсан бол бүр аюултай ЖАНАН болох нь л дээ.

  • З
    Зочин

    Тулгатыг овоо залуу юм байна гэж бодсон чинь хууль улсын баатар лидэрт үйлчилэхгүй гэж тэнэгтэдэг байна ш дээ. Олон зуун гэр бүлийг орон гэргүй болгож хүүтэйгээ нийлж тэрбум гаруй төгрөг хуссан хулгайч Батүүлийг хууль шийтгэж болохгүй юм байна тээ бас улс төрийн зорилгоор гэчихжээ

  • M
    mgl

    tanai namd gishuun gej alga. hedhen hun l baidag yum bna. iim namantsar yaj tur barih yum be?

  • З
    Зочин

    ene odoo us tolgoi ni yaatsiin hujaa shig

  • Б
    бат

    Өөрсдөө намаа аюулд оруулчихаад бусад руу чихээд АН хэзээч өөдлөхгүй. ха ха ха

  • А
    Ан ийн гишүүн

    Шшшш энэ нэг хийморь лундаа нь хаяцан хүүр бн аа. Одоо наад эрдэнэ гэдэг хутгуур АН ыг сүйтгээд байгаа царай муутай хогийн ургамалаасаа холд

  • З
    Зочин

    Энэ Тулга Эрдэнэ нар бүтэхгүйээ.

  • З
    Зочин

    Чиний нам гэж хаана ямарым байнаа , кк . Ц.Элбэгдоржын суганы үс юу солиороод байнаа . Энэ нэг дүрдээ орчихсон юмаа Элбэгдорж Эрдэнэ нар одоо болиулаач .

  • Z
    zochin

    Ichikh nuur, eej aav bna uuu

  • З
    Зочин

    Ичих ичихгүйг яриад яахав улаарсан тэнэг, мулгуу, мангар, боловсролгүй амьтад болоод тэгээд байна даа

  • З
    Зочин

    Уул нь эр зориг гэхээсээ улс төрийн соёл гэдгийг мэддэггүй л дарга нарыг сонгож байсан байна.

  • З
    Зочин

    АН -аа татан буулгаад өөрсдөө нэг нэг нам байгуулвал яах уу тэр нь дээр юм шиг байна тэгэхгүй бол олон дарга нар тамга тэмдэгнээсээ салах дургүй байх шиг байна.

  • З
    Зочин

    Ene erguu sadaa bnaa, odoo buur erdene ch ugui, tsogtgerel ch ugui bolson. Tegsnee namdaa urih ene ter bolood

  • З
    зочин

    цоо шинэ АН хэрэгтэй болжээ... хуучин АН- аа булшилаад орхи....

  • З
    Зочин

    Baydiin shees psda

  • B
    Bat

    Sai n ig dagaval sarni gereĺ....sn bod.3 muug dagavaĺ yah blee ho

  • О
    о.цогтгэрэл

    чи урьж дуудаад байгаарай. гахай тарвагуудаа дагуулаад өөрөө ирвэл ир гошногоо????