Ковидын хуулийг зургаан сараар сунгахыг гишүүдийн олонх дэмжлээ

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Chuulgan/4182.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ -ийг хэлэлцэв.

Цар тахлын хуульд өөрчлөлт оруулах хуулийг төслийг гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр ковидын хуулийг зургаан сараар сунгахаар болж байгаа юм.