Үндэсний хөрөнгө оруулалтын банк Монголбанкнаас 14 тэрбум төгрөгийн зээл авч, Эрүүл мэндийн даатгалын сангийн өрийг ТӨЛЖЭЭ

Улс төр
Turbat
Унших: 1 мин 20 сек
150
legacy:mongolbank/269818713_646772993180217_5618902247649633819_n.jpg

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан боллоо. Хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсов.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Чингис хаан банкинд байгаа төрийн 140 тэрбум төгрөг төлөгдсөн үү. Үндэсний хөрөнгө оруулалтын банк арванхоёрдугаар сарын 1-нд 100 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Арванхоёрдугаар сарын 20-н хавьцаа 90 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Одоо хэдэн төгрөгийн үлдэгдэл байгаа вэ. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 14 тэрбум төгрөг зээлдүүлээд Эрүүл мэндийн даатгалын сангийн өрийг хаалгасан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү. Монголбанк яахаараа төлбөрийн чадвар асуудалтай банкинд зээл олгодог юм бэ. Үндэсний хөрөнгө оруулалтын банк Эрүүл мэндийн даатгалын санд 14 тэрбум төгрөгийг өртэй байсан. Энэ өрийг Монголбанк зээл олгож төлсөн байна. Нэг үгээр, төрөөс зээл аваад төрийн мөнгийг төлсөн байна. Ингэж бусдын нүдийг хуурах хэрэг байна уу" гэлээ.

Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн "Чингис хаан банкны хувьд өрөө төлж барагдуулсан зүйл байхгүй байна. Төв банкны зүгээс төлбөрийг чадваргүй гэж дүгнэлт гаргасан. Удаа дараа дүгнэлт гаргаад явж байна. Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хувьд сүүлийн гурван сарын хугацаанд мөнгөн урсгалд нь өөрчлөлт орсон. 15 сая орчим долларын хөрөнгө оруулалт орж ирэн, тусгай сангуудын төлбөрийг төлсөн. Эрүүл мэндийн даатгалын сангийн өрийг төлсөн 14 тэрбум төгрөгийг Монгол банк оны өмнө шийдвэр гарган зээлдүүлсэн. Ялангуяа ковидын үед төлбөрийн чадвар алдагдсан банкинд зээл олгоно гэсэн түр журам батлаад хоёр жил болж байна. Тиймээс 14 тэрбум төгрөгийг шийдэж өгсөн. Мөн Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 76 тэрбум төгрөгийн өр хэвээрээ бий." гэлээ.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Банкны ерөнхийлөгч , хотын дарга нарыг ажлаас нь өөрчлөх хуулийн заалт хангагдсан байна. УИХ, ЗГ хоёул эрүүлээр сэтгэж арга хэмжээ авах шаардлагатай болжээ.

  • З
    Зочин

    Би бас зээлээ инкэж хаалгамаар бна Лхагвасүрэээээн

  • З
    зочин

    урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж бн. эзэд н бүтэлгүй амьтад. циркээс харахад андашгүй. юу ч бүтээж чадахгүй.

  • З
    Зочин

    Өрөө төлж байна гэж Өөрөөс нь мөнгө аваад өөрт нь буцаагаад өгчихдөг өгч буй авч буй хоёроо гэж

  • З
    Зочин

    Торийн монгоор, торийн зээлийг хаана, дахиад зээл авна- тороос авч болохгуй юм байхгуй ээээ

  • W
    William

    Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааных нь төлөө тэд надад хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгийг нь өгч, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө нь хамгаалалт юм. Зөв газраа хайж буй хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд та эмнэлэгтэй холбогдож болно [drmax.hospital@gmail.com] Өөрт байхгүй зүйлээ авахын тулд өөрт байгаа зүйлээ дахин ашиглаад, эрүүл саруул хэвээрээ байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт юм. [drmax.hospital@gmail.com]

  • А
    Авлига

    яагаад гэвэл би Сумьяабазар гэж шаагаад байсан чинь төсвөөс мөнгө шаачихаж. Энэ ёстой болохгүй. АТГ ажлаа хий. Ерөнхий сайд Сумьяабазарыг огцруул

  • З
    Зочин

    Хотын дарга "Би бол Сумьяабазар..." хэлсэн амандаа хүрнэ гээд байсан биз дээ...

  • З
    зочин

    Хотын дарга маань ёр нь цайчихсан гар юм бишүү

  • З
    Зочин

    ӨРТЭЙ ХҮНЭЭР ХОТОО УДИРДУУЛААД СҮЙРНЭ ДЭЭ.

  • И
    Иргэн

    Үнэхээр төрд банк нь өртэй юм бол хувьцаа эзэмшигч Сумьяабазар мөн юм бол хариуцлагаа хүлээж ажлаа өгөх ёсто юм бишүү

  • A
    arai l yuma

    2 saya tugrugni kredit kartni huu 1 saya ,uguhgui bol shuuheer asuudal uusgene gd Turiin bankni ediin zasagch yariad 3 saya turgrugni zeelee tulsun shdee ,ard tumen ch huurhii yumdaa

  • З
    Зочин

    Төрийн мөнгөөр хувийн банкны өрөө төлдөг хүн Улаанбаатар хотыг чинь зарчихсан байх вий дээ. Оюунэрдэнээ Амарбаясгалаан саяхан сүр дуулиантай батлаад байсан намынхаа дүрмийн дагуу хариуцлага тооцооч. Иргэд бид, МАН-ын гишүүд бид харж байя...

  • З
    Зочин

    Долгорсүрэн гуайн хэдэн хүүд монголчууд яагаад ийм их өртэй юм бол?? хаа очиж Хүрэлбаатар л овоо юмаа

  • И
    Иргэн

    Ийм л луйварчид шүү дээ, мэдсээр байж сонгодог үхэр монголчууд хохь нь дээ, давидын хуулиар дээдсүүд л баяжиж байна шүү дэн