МАН-ын бүлэг Холбооны эрх зүй, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулиар тав хоногийн завсарлага авлаа

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:togtohsuren/8837400fdd4f988849d896c73bd9fd2d.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Холбооны эрх зүйн байдлын тухай хууль, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Холбооны эрх зүйн байдлын тухай хууль, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийг үзэл баримтлалын хувьд нэгтгэж ярилцах шаардлагатай. УИХ дахь МАН-ын бүлэг Холбооны эрх зүйн байдлын тухай хуулиар тав хоногийн завсарлага авсан. Тиймээс Сангийн эрх зүйн байдлын тухай хуулиар мөн тав хоногийн завсарлага авахыг хүсэж байна" гэв.

Энэ дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь МАН-ын бүлэгт тав хоногийн чөлөө өглөө.