Сайд асан Д.Сарангэрэлийн туслах тэргүүтэй 5 хүний авлигын хэргээр шүүж байна

Улс төр
umaahan
Унших: 1 мин
30
legacy:sarangerel gishuun/206147279_348761749965300_4723194890372872113_n.jpg

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлийн туслах Б.Болорчимэг, Дээд шүүхийн Эрүүгийн танхимын Тэргүүн асан Нямжавын охин Чимэдлхам нарыг 2019 онд эрүүл мэндийн тоног төхөөрөмж оруулах, эмийн тусгай зөвшөөрөл олгохдоо авлигал авсан хэргээр шүүж байгаа аж.

Тодруулбал 21 хүнд эрүүл мэндийн тоног төхөөрөмж оруулах, эм эмийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл олгохдоо авлигал авсан хэргийг таван өдрийн турш шүүж байна.

Эргэн сануулахад тэдний авлигал авсан нь тогтоогдож ШШГЕГ-ын харъяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хорьж байгаад батлан даалтад гаргаж байсан билээ.

С.Сувдансондор

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Сарангэрэлийнхээ туршлага, заавраар л явдаг байлгүй дээ. Ер нь туслах гэж хүмүүс авдаг, өөрөө хийж, өөрийн толгойгоо ажиллуулж чадахгүй юм бол юунд албан тушаалд шунадаг байна аа.

  • З
    Зочин

    Энэ 5 хүний эзэд нь хэн бэ? гэдэг чухал даа

  • З
    Зочин

    өвчнийг орлого болгосон бузарууд