Д.Ганбат: Кириллээсээ татгалзаад, латин үсгээр бичдэг болъё

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
80
legacy:Ganbat gishuun/SHB_1325.jpg

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Үдээс хойших хуралдаанаар иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат “Манай иргэд багшийг дээдэлдэг. Намайг бага байхад академик хөтөлбөрөөр хичээл ордог байсан. Сүүлийн үед хоцрогдсон. Кембрижийн сургалтыг үнэтэй гээд больсон. Боловсрол үнэтэй л байх ёстой. Хувийн сургуулиудын хувьсах зардлыг хасаж болохгүй.

Өнөөдөр Монгол хүүхдүүд шиг ачаалалтай хүүхдүүд байхгүй. Уйгаржин бичиг сурна, кирилл бичиг сурна. Цаашлаад Англи хэл сурна. Англи хэлийг хоёрдогч хэл болгоно гэж ярьсан хэвээрээ юу. Бүх мэдээлэл англи хэл дээр байгаа цагт нэг мөр кириллээсээ татгалзаад, латин үсгээр бичдэг болсон нь зөв. Жилийн өмнө боловсрол сайжирлаа гэсэн дүгнэлт гаргаж байсан нь одоо харагдаж байна” гэлээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    гайхаж суунаа

    Ямар гээчийн дон тусахраа сав л хийвэл хөршөө муулдаг байна аа? Өнөөдөр бид орчин цагийн соёл,шинжлэх ухааны зах зухаас орос хэлээр дамжиж танин мэдэж улмаар улс орнуудын хөгжилтэй хөл нийлүүлж яваа нь маргажгүй үнэн.Үл бүдэгрэх түүхий. мөр мөөн. Юм л бол брууны үзэл ярих юм.Тэгж ярьвал баруун,зүүн гэх үзлийн аль алинд нь сайн ч юм бий,муу ч юм бий. Бичиг үсэг бол сонирхол нь буурахаар тайдаад хаядаг хувцас биш ээ Ганбат аа. Бүхэл бүтэн үндэстэний, тусгаар улсын үүх түүх бичигдэн үлддэг юм.Малынхаа бичээр харж нүүдэллэж амьдаг сэтгэхгүйгээр бичиг үсэгт хандаж таарахгүй ээ. Таны яриагаар бол 3 дахь үе чинь таныг удам угсаа ургийн бичгээ уншиж чадахгүй .мэдэхгүй болно гээд боддоо.Хойч үе маанл багаар бодвол 70 арай цаанаас эхэлбэл 10 жилийн үүх түүхээ уншиж чадхгүй, мэдэхгүй ойд төөрсөн сармагчинаас ялгаагүй болно .Бид хэдийгээр нүүдэлчин ч гэлээ энд тэндээс ирсэн хулгайч, дээрэмчин гэх ул мөртэй хүмүүсээс бүрдээгүй ,хэдэн мянган жилээр тоологдох эрхэмлэх түүхтэй,үнэт зүйлтэй улс

  • З
    Зочин

    Ганбат ах Битон хэл гэж шинэ хэл,бичиг гаргана гэсэн тэр юу болсон бэ. Өөрөөр хэлбэд битоны дуу авиагаар ярилцдаг гэсэн үг юм уу даа.

  • З
    Зочин

    хүүхдийн хичээлд уйгуржин крилл англи гээд олон бичиг орж бна, уйгуржинг сонирхсон нь үзэж болдоггүй юм байх да

  • З
    Зочин

    Яг зөв латин бичигт орж оросын соёлоос холдож баруунд нийлэе оросууд хэзээч биднийг гэж байгаагүй өөрөсдийн эрх ашигаа бодоё оросын эрхийг боддог юмнууд

  • З
    Зочин

    Одоо хятадад юм сурахгүй ч сургуульд нь явдаг хүн олширсон. Тэгэхээр хятад ханзыг үндсэн бичгээ болгоё гэж хэлэх гэснээ буцаагаад залгичихав уу? Ямар ч хэлийг сурая гэвэл үсэг бичгийг нь цээжлэх л болно. Энэ бол зөвхөн хувь хүний л сонирхол. Төрөлх хэл, түүний авиаг тэмдэглэх үсэг бичиг улсын дархлааны нэг билээ. Оросыг дагаж монгол бичгээ орхисон гашуун туршлагаас сургамж аваагүй л бололтой. Иймэрхүү амьтад олширвол аюултай шүү.

  • З
    Зочин

    Хүн тэнэг байж болно. Гэхдээ ийм мулгуу хүн бас байдгаа. Монгол улсын сүүлийн үеийн түүхэн баримт бичиг монгол, кирилл хоёр бичгээр л байгаа. Ардчилсан нам гэх бүлэглэл Монгол улс эрчимтэй хөгжсөн нэгэн үеийг хойч үеийнхэнд мэдэгдэхгүй, түүгээр үл барам арилгах сонирхол одоо ч байсаар байгаагийн нэг ирэл нь энэ юм.

  • B
    bii

    baga tenegt

  • З
    ЗОЧИН

    ЛАТИН ҮСЭГ ХЭРЭГЛЭЭД АНГЛИ ХЭЛТЭЙ БОЛЧИХ УУ?