Н.Тавинбэх: “Тавантолгой“ дулааны цахилгаан станцын тендерт хоёр компани материал өгсөн

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Өнгөрсөн хугацаанд холбогдох бэлтгэл ажлыг хангасны үр дүнд "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрийн барилга угсралтын ажил эхэлж байна. 10 аймгийн дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 7 аймагт эхлүүлсэн. Сэргээгдэх эрчим хүчний дунд, бага чадлын 5 эх үүсвэрийг баруун бүсэд барьж ашиглалтад оруулахаар тусгагдсан байсныг эхлүүлээд байна. Энэ долоо хоногт Амгалангийн дулааны цахилгааны станцын өргөтгөлийн ажлыг эхлүүлнэ. Маргааш нээлтээ хийхээр төлөвлөсөн.
Тавантолгой дулааны цахилгаан станцын хувьд 2 дахь удаагаа тендер зарлаад байна. Хоёр дахь удаагаа зарлагдсан тендерийн хугацаа зургаадугаар сарын 16-нд дуусна. Хоёр компани тендерийн материал худалдан авсан. Тендер нээгээд үнэлгээний ажил эхэлнэ" гэлээ.



