ЗГ: Мандалговь-Даланзадгад чиглэлийн автозамд гарсан эвдрэлийг засах 3.4 тэрбум төгрөгийг “Эрдэнэс тавантолгой“ ХК гаргана

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:post/6.1/20140812121147-afd7980d.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.

-Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар болон Нийгмийн халамжийн газрыг нэгтгэж Хөдөлмөр, нийгмийн халамжийн газар болголоо.

-Мандалговь-Даланзадгад чиглэлийн 305,1 км автозамд гарсан эвдрэлийг засварлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардагдах 3,4 тэрбум төгрөгийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Батбаатар, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нарт даалгалаа.

-Хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах зорилгоор эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилд шаардлагатай сэлбэг материал, тоног төхөөрөмжийг гадаад улсаас татан авах чиглэлээр БНХАУ-ын холбогдох байгууллагуудад уламжлан ажиллахыг Гадаад харилцааны сайдад, тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулан ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болголоо.