Автомашины “азын“ дугааруудыг энэ сарын 22-ноос 50 мянган төгрөгөөс худалдаалж эхэлнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:9 8/MPA PHOTO 2017-8007.jpg

Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаж байна.

legacy:aziin dugaar/288319178_389435656558519_5422097707797037207_n-092647-1218566433.jpeg

Дуудлага худалдаа болох хугацаа: 2022 оны зургадугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны долдугаар сарын 05-ны өдрийн хооронд

Дуудлага худалдааны цахим хаяг: Аuction.transdep.mn

Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: 50,000 / тавин мянган /төгрөг

Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас 3 хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23:00 цагт бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу./

Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.

Дуудлага худалдаатай холбоотой бусад мэдээллийг дээрх цахим хаягийн асуулт хариулт цэсээс харна уу.

Лавлах утас 70070030, 1900-1234

Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв