Өнөөдөр дараах гурван чиглэлийн автозамын зорчих хэсгийг хаана

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:zam zasvar/зам засвар.png

Нийслэлийн 14 байршилд хийгдэж буй гол болон туслах замд засвар, арчлалтын ажлын хүрээнд дараах чиглэлийн авто замуудын зорчих хэсгийг өнөөдөр буюу зургаадугаар сарын 17-ны 23:00 цагаас 20-ны 06:00 цаг хооронд хаана. Ингэхдээ цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэх аж. Зорчих хэсгийг нь хаах гурван чиглэлийн мэдээллийг хүргэе.

Их сургуулийн гудамж /МУИС-ийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүр хүртэл/

Н.Содномын гудамж /МУИС-ийн Бизнесийн сургуулийн хойд талын замаас Авто плазагийн уулзвар хүртэл/

Ж.Батмөнхийн гудамж /Дашчойлин хийдийн урд талын замаас 11-р хорооллын уулзвар хүртэл/ гэсэн гурван байршилд авто замын хучилт хийх гэж буй юм.