С.Мөнхчулуун: С.Баяр даргын ЗГ-ын үед оруулж ирсэн 400 автобусыг хувааж авсан ХХК-ууд эргэн төлөлт хийгээгүй байдаг

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/03/278695496_1399788757149908_1538498210042037931_n (1)-1.jpg

Өнгөрсөн амралтын өдөр Сансараас 13 дугаар хорооллыг чиглэж явсан автобус шатсан. Тус автобусанд 5 зорчигч байсан бөгөөд зорчигчдыг яаралтай буулгасан юм. Үүнээс үүдэж, автобусуудад парк шинэчлэл хийгээгүй гэх шүүмжлэл цацагдсан. Тэгвэл уг асуудалд Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Энэ 2010 оны автобус. Золоор аюул учирсангүй. Яаралтай парк шинэчлэл хийх ёстой. С.Баяр даргын Засгийн газар 2009 онд 400 автобус оруулж ирснээс хойш парк шинэчлэл хийгээгүй. Сая 2 давхар 10 ш, у/а 60 ш, хүүхдийн 20 ш автобус ирсэн. Энэ ондоо багтаж хүүхдийн 50 ш, бусад 591 автобус ирнэ" гэжээ.

Харин ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Баяр даргын ЗГ-ын үед оруулж ирсэн 400 автобусыг хувааж авсан ХХК-ууд эргэн төлөлт хийгээгүй байдаг. Шалгаж төлүүлмээр байна" гэсэн байна.

Баяр даргын ЗГ-ын үед оруулж ирсэн 400 автобусыг хувааж авсан ХХК-ууд эргэн төлөлт хийгээгүй байдаг. Шалгаж төлүүлмээр байна. @iaacmn @NOcorruptionMGL https://t.co/CgYs8VQcfm

— Самданнямын Мөнхчулуун (@MunkhchuluunS) June 19, 2022