БҮТ: ЭЕШ-д оролцогчдод харандаа, баллуур, үзүүрлэгч тарааж өгнө

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:3 angi suragch/зураг11 - 2022-02-14T105429.474.jpg

Маргааш улс орон даяар Элсэлтийн Ерөнхий Шалгалт эхлэх гэж байна. Энэ оны шалгалтад нийт 36,425 шалгуулагч бүртгүүлээд буй. Ингэхдээ шалгуулагчдад БҮТ-өөс харандаа, баллуур, үзүүрлэгч тарааж өгөх тул үзэг, гар утас, ноорог цаас зэрэг бусад эд зүйлс авчрахгүй байхыг зөвлөлөө.

Шалгалт болохоос нэг цагийн өмнө шалгалтын байранд ирэх ёстой ба 10 минутын өмнө анги танхимдаа суудлаа эзэлсэн байх ёстой юм. Шалгуулагч дараах бичиг баримттай ирнэ. Үүнд:

Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт

Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Суудлын хуваарь

Бүртгэлийн хуудсаа авчрах ёстой.