БХБЯ: Цементийн үнийг барих асуудлыг дотоодын үйлдвэрлэгчдэд тавьсан ч тээвэрлэлтийн асуудал үүссэн

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:Munhbaatar said/_PA20859.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг албаныхан танилцууллаа. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Цементийн асуудлыг сүүлийн хоёр жилийн хугацаанд ярьсан. Өсгөхгүй байх тал дээр ярилцсан. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хөгжлийн банкны асуудал яригдаж эхэлсэн. Цементийн үнэ өсөхөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Мак ХХК-ийн уут нь Булганы боомт дээр ирчихсэн. Цементийн үйлдвэрийн 20 гаруй хувийг хангадаг байсан Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байдаг Улааны цементийн үйлдвэр Хятадын хөрөнгө оруулалтаар баригдсан улсын үйлдвэр. Энэ компаниас сүүлийн гурван жил гуйсан. Одоо тухайн компани ашиггүй болсон гээд зогсож байгаа. Энэ компани нийслэлийн жижиглэнгийн бизнесийг хангадаг байсан. Хөтөлийн цемент шохойн үйлддвар улсын мэдэлд ирсэн ч үйлдвэрлэл үргэлжилж байх ёстой. Цементийн үйлдвэрүүдтэй уулзаж үнийг барих асуудлыг тавьсан. Тээвэрлэлтийн асуудал үүссэн. Улаанбаатар төмөр замтай уулзсан. Төр хувийн хэвшлийн өмнөх бүх зохицуулалтыг хийж эхэлж байна. Уутыг нь оруулж ирэхэд хилтэй, автозам галт тэргийг нь зохицуулж байна" гэв.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Энэ Мөнхбаатар гэгч ниргэсэн хойно нь хашгарав гэгчээр үнэ нэмэгдсэн, бүтээн байгуулалтын улирал дундаасаа өнгөрчихөөд байхад баахан "ярьсан" тухайгаа ажил хийсэн мэтээр мэдээлж байна. Төв аймгийн хэдэн сумдаар тал засаж, 2024 оны сонгуульд бэлдэж тойрог усалж явахынхаа оронд хариуцсан ажлаа эхлээд хийсэн шиг хий. Энэ засгийн газрын хамгийн үр бүтээлгүй байгаа сайд.