Наадмын үйл ажиллагаа үзэх гадаад жуулчдын тасалбарын захиалгыг энэ сарын 29-н хүртэл авна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:Naadam/Naadam 1-1.jpg

Ардын хувьсгалын 100, 101-н жилийн ой Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхох гадаадын жуулчдын тасалбарын захиалгыг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хүлээн авч байна гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээллээ. Тасалбар авах жуулчид дараах материалыг бүрдүүлэх аж.

1. Албан бичиг

2. Нислэгийн тийз захиалгын баталгаажуулалт /Хэзээ, ямар агаарын тээврийн компаниар ирэх/

3. Зочид буудлын захиалгын баталгаажуулалт /Ямар зочид буудалд байрлах /

Тасалбар захиалгын албан бичгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын бичиг хэрэг болон info@tourism.ub.gov.mn цахим хаягаар хүлээж авах юм байна.